UBLife Logo
Дэлхий

Ш.Алтантуяагийн алуурчныг Австралид суллажээ

Ш.Алтантуяагийн алуурчныг Австралид суллажээ

Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр Малайзад цаазын ял сонсоод байсан Сирул Азхар Умарыг энэ сарын 8-нд Австралийн Цагаачлалын саатуулах төвөөс сулласан байна. 51 настай, цагдаа асан Сирулд 2015 онд Холбооны дээд шүүхээс цаазын ял оноосон ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан юм. Гэвч Австралийн хууль сахиулагчдад баригдан, тус төвд хоригдож байжээ. 2019 онд орогнол хүссэн ч Австралийн Засгийн газар татгалзсан байна. 

Малайзийн Засгийн газраас түүнийг Малайзын талд шилжүүлэх талаар Австралийн Ерөнхий прокурортой хэлэлцэнэ гэж мэдэгдээд байна. Харин Австралийн тал хэрэгтэн солилцох гэрээ байхгүйн улмаас түүнийг шилжүүлэх боломжгүй байгаа гэнэ.  

Сирулын өмгөөлөгч Уильям Левингстоны мэдээлснээр Сирул Канберрад хамаатныхаа гэрт амьдарч байгаа ажээ. Харин түүнтэй хамт цаазын ялаар шийтгүүлсэн цагдаагийн мөрдөгч Азила Хадри одоо ял гүйцэтгэхийг хүлээн Малайзын шоронд сууж байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.