UBLife Logo
Newsfeed

Амьдралынхаа "гол дүр" болохын тулд яг одоо хийж эхлэх 9 зүйл

Г.Сүрэн
Г.Сүрэн
Амьдралынхаа "гол дүр" болохын тулд яг одоо хийж эхлэх 9 зүйл

Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр хэдий ч заримдаа бид өөрсдөө амьдралынхаа туслах дүр мэт хоосон мэдрэмж төрөх нь бий. Өөр хэн нэгэн амьдралд илүү чухал үүрэг оролцоотой ч юм шиг, амьдралаасаа бага багаар бүдгэрэн арчигдах мэт уй гунигтай мэдрэмж бүрхэн аваад л... Өөрийнхөө амьдралаар бүрэн дүүрэн амьдарч эхлэхийн тулд яг одооноос дараах арван зүйлийг сэтгэлдээ санаж яваарай. 

#1 Өөрийгөө бусадтай харьцуулахаа болих 

Гадаад дотоод хүнээ эргэн тойрныхонтойгоо, алс холын ододтой, өнгөн талаасаа "төгс" харагддаг хүмүүстэй харьцуулахаа болихоос өөрийгөө хайрлах, амьдралаа гартаа авах аялал тань эхэлнэ. Ямар ч төгс харагддаг хүнд өөрөөс нь илүү төгс санагдах хэн нэгэн байж л таараа. Тэгэхээр боломжгүй зүйлд санаагаа чилээн, амьдралынхаа удирдлагыг бусдын гарт атгуулах хэрэггүй ээ. 

#2 Өөрийнхөө хүсэл, тэмүүлэл, хил хязгаарыг сонсож эхлэх

Бусадтай харьцуулахаа болихын тулд өөрийгөө сонирхож, өөрийнхөө дуртай дургүй зүйлсийг танин мэдэж, ертөнцийг тань үзэсгэлэнтэй болгодог гайхалтай зүйлсийг нандигнан хайрлаж эхлээрэй. Өөрийнхөө ертөнцийг бага багаар танин нээж, үнэ цэнтэй цаг хугацаагаа зарцуулах зүйлсээ хариуцлагатай сонгож, хил хязгаараа тавихын тулд хүсээгүй зүйлсдээ "Үгүй" гэж хэлж дадсан цагт та амьдралынхаа гол дүр нь байх болно. 

#3 Хүмүүсийг "царайчилж" гуйхаа болих

Бусдаас өөрийнхөө хүслийг гуйх нь нэгэн төрлийн албадлага болохыг та анзаарч байсан уу? Өөрийнхөө хүслээр бусдыг хөдөлгөхийг эелдгээр хүсэж байгаа хэрэг биз? Бусдад удирдлагыг өгөлгүй оронд нь өөрийнхөө чадах бүхнийг хийгээд, хичээгээд үзээрэй. Киноны гол дүрүүд хэзээ ч бүх амьдралаа бусдад даатгаад өөрөө зүгээр суудаггүй биз? 

#4 Дотоод "ажлаа" эхэлж хийх 

Гадаад ертөнцөд ямар харагдах, ямар дүр төрхийг үзүүлэхээс урьтан дотоод хүч чадал, зүрх сэтгэлээ "гоёорой". Киноны гол дүрүүд бүх сэтгэлээсээ хичээж мөрөөдлөө биелүүлж буй нь кинонд хэдхэн минутаар харагддаг ч цаанаа олны нүднээс далд маш их хөдөлмөрлөдөг. Тиймээс өөртөө цаг хугацаа олгоорой. 

#5 Өөрийгөө шүүмжилж, шүүхээ болих 

Өөрийгөө хурцлах, өөртөө хатуурхан шүүмжлэх маш их ялгаатай. Шүүмжлэлээр өөрийгөө "унтраалгүй" алдаа дутагдлаа сайжруулах гэж хичээдэг хамгийн күүл нэгэн байгаарай. 

#6 Сайхан сэтгэлийг тэмүүлэл болгох

Хамгийн дуртай киноныхоо гол дүрийг төсөөл дөө. Тэд ямар нэгэн асуудалд орж, сургамж авч, илүү хичээсээр төсөөлөмгүй амжилтад хүрдэг. Муу арга, заль мэх, хорон санаа үргэлж ялагддаг. Тиймээс ямар ч үед үнэн шударга, сайхан сэтгэлийг өөрийн тэмүүлэл болгон ашиглаарай. 

#7 "Төгс" байхыг хичээхээ болих 

Та энэ үгийг залхтлаа уншсан байж мэднэ. Гэсэн ч танд ахин хэлье. Хэн ч төгс биш. Та ч хэзээ ч төгс нэгэн болохгүй. Харин та үргэлж "хүн" хэвээрээ байх хэрэгтэй...

#8 Эмзэг мэдрэмтгий байхаа хүлээн зөвшөөрөх

Амьдралд бууж өгөх, сэтгэлээр унах, гутрах, уйтгарлан шаналах... Сөрөг мэдрэмжийн хүчээр бид хүчтэй босох тэнхээ авдаг шүү. 

#9 "Хэвийн" байх гэж хичээхээ болих

Гол дүрүүд хэзээ ч нийгмийн стандартад өөрийгөө нийцүүлэхийн тулд өөрийгөө хайрцагладаггүй. Өөрийнхөөрөө гэрэлтээрэй. Та хамгийн гоё гол дүр гэдгийг үргэлж санаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.