Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"The Media Show - Demo 2023" арга хэмжээгээр тантай уулзах 9 чадварлаг илтгэгч


Сэтгүүлч оюутнууд болон ажлын талбарт гарсан залуу мэргэжилтнүүдэд зориулсан “The Media Show - Demo 2023” энэ бямба гарагт буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-нд болох гэж байгаа билээ. Мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, үе тэнгийн хүсэл, сонирхол нэгтэй залуустай танилцаж хүрээллээ тэлэх, туршлагатай сэтгүүлчдийн түүх, замналыг сонсож, хиймэл оюун ухаан, дата сэтгүүл зүй гээд шинэлэг сэдвүүдээр ярилцах гэхчлэн олон боломжийг энэ арга хэмжээ олгож буй. 

30 минутын Лаб, PechaKucha илтгэл болон The Media Show ярилцлага гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх өдөрлөгт нийт 9 илтгэгч оролцож мэдлэг, туршлагаа хуваалцах юм. 

30 минутын Лаб 

Г.Ану

Контент бүтээгч Аnu harchu нэрээрээ танигдсан Г.Анугийн хувьд “И-мэйлийг оновчтой ашиглах” тухай сэтгүүлчдэд зориулсан тусгай зөвлөгөөг хүргэх болно. Монголчууд бид бичгийн харилцаанд тааруу байх нь түгээмэл. Тэгвэл и-мэйл хэрхэн төлөвлөх, уншихад хялбар, ойлгомжтой мэйл хэрхэн бичих вэ зэргийг Анугийн лабаас 30 минутад аваарай. 

Ж.Тэгшжаргал 

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналыг цуврал сурвалжилгуудаараа хүртэж байсан сэтгүүлч Ж.Тэгшжаргал сурвалжилга хэрхэн төлөвлөн бичдэг туршлагаа хуваалцах болно. Түүний зарим сурвалжилга 10 гаруй эх сурвалжтай, нэг хүнийх нь л яриа гэхэд 20 хуудас болох нь ч бий. Тэгвэл энэ их материалыг, хэрхэн сэдэвдээ зангидаж нийтлэл, сурвалжилга болгон боловсруулдаг вэ?

Б.Дуламхорлоо 

Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламорлоо “Bloomberg” телевизийн продюсер, анкор, “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий редактораар ажиллаж байв. Улмаар хараат бус сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих олон төсөл, санаачилгын эх болсон “Үүр” төвийг үүсгэн байгуулж ажиллаж байна. Б.Дуламхорлоо сэтгүүлчээр ажиллах урам зориг, уналт босолт гээд энэ карьерийг сонгох тухай хуваалцах болно. 

Д.Нарантуяа

Түүний хоёр жилийн өмнө гаргасан “Редакцийн зурвас” ном сэтгүүлч, редактор, хэвлэлийн зах зээлийн тухай өргөн агуулгыг хөндсөн бүтээл билээ. Монголын анхны мэдээний төрөлжсөн цахим хуудас News.mn-ий Ерөнхий редактор асан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, Analytic.mn сайтын эрхлэгч Д.Нарантуяа бидэнтэй сэтгүүл зүйн үнэ цэн бас ёс зүйн тухай ярилцах болно. 

Д.Дэлгэрзаяа 

“Дата дуран” цуврал долоо хоног бүр өгөгдөлд суурилан нийгмийн аливаа асуудал, үйл явдлыг баримтад суурилан гаргаж ирдэг. Улмаар уг контент нь “Дата хакатон” цуврал тэмцээнийг хийх болсон билээ. Энэ цувралын продсер, Yale-ийн их сургуулийн магистрын оюутан Д.Дэлгэрзаяа өгөгдлийн сэтгүүл зүйн түгээмэл хэрэглүүрүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай хуваалцана.

PechaKucha 

Л.Оюу-Од 

2013 оноос хойш спортын тайлбарлагчаар ажиллаж, улмаар телевизийн продюсер, одоо NTV телевизийн Уран бүтээлийн газрын захирал Л.Оюу-Од мэргэшсэн сэтгүүлч, сэтгүүл зүйн тухай 20 слайд х 20 секундэд зочидтой ярилцана. 

Ж.Мядагбадам 

Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам чөлөөт хэвлэл байгуулах болсон эрмэлзэл болон даван туулсан бэрхшээлүүд, үзэл санаа тээгч сэтгүүлч бэлтгэх нь чухал талаар илтгэнэ.

У.Болортуяа

Шуурхай мэдээ, эрэн сурвалжлах бүтээлээрээ танигдсан сэтгүүлч У.Болортуяа өөрийн карьерийн түүхээс гадна одоо Urug.mn сайтыг эрхэлж байгаа туршлагаасаа буюу сэтгүүлч, менежер байх тухай туршлагаа хуваалцах болно. 

The Media Show ярилцлага 

А.Ундрал 


Unread Media компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТэнГэр ТВ-ийн Гүйцэтгэх захирал А.Ундралтай ярилцахдаа медиа, технологийн хөгжлийг орхигдуулах аргагүй. Сүүлийн үед хиймэл оюун ухааны хөгжлийн нөлөө медиа салбарт хэрхэн нөлөөлж байгааг идэвхтэй сонирхож буй түүнтэй подкастынхаа тусгай ярилцлагыг өрнүүлнэ. 

Хөтөлбөр

ЗурагТайлбар
  
  


"The Media Show - Demo 2023" арга хэмжээндээ яг одоо ЭНД  дарж бүртгүүлээрэй. Бүртгэл хязгаартай шүү. Яарахгүй бол суудалгүй болох вий.  

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ
2
6 цагийн өмнө
Ховд аймгийн бүх сумдыг 2024 онд бүрэн камержуулахаар боллоо
3
8 цагийн өмнө
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.