Хайртай хүндээ зориулан гэнэтийн бас хамгийн сайхан үйлдлийг хийж, баярлуулж, гайхшруулахыг бүгд л хүсдэг шүү дээ. Гэхдээ яаж эхлэхээ мэдэхгүй байвал энэ танд тус болох болно.
1. Ажил, хичээлээ тарахад нь гэнэтийн болзоонд дагуулан гарах
Та өдөр болгон ажлаа тарахад нь тосоод, хамт харьдаг уу эсвэл өөр өөрсдөө гэртээ харьдаг уу? Хэрэв тэр болгон тосдоггүй бол энэ гэнэтийн үйлдэл түүнийг үнэхээр их баярлуулах болно. Гартаа бяцхан баглаатай цэцэгтэй, эсвэл хос тасалбар барьчихсан ажлынх нь үүдэнд хүлээж зогсвол ямар их баярлах бол? Тараад хамтдаа гэнэтийн болзоонд гарч кино, тоглолт үзэх, хоолонд орох, дэлгүүр хэсэх гээд гоё зүйлсийг хамт хийгээрэй.
2. Гэрээ гоёор чимэглэж, янзлах
Шинэ жилийн уур амьсгал орж буй энэ цаг мөчид гэртээ ороод ирэхэд нь гэрэл болон гоё чимэглэлтэй байвал ямар вэ? Хувцасны өлгүүр дээрх бяцхан Санта Клаусын стикер, хөшигнөөс унжих гэрэл, цонх хаалган дээрх цасан ширхэгүүд тэр хүнийг гэрэлтүүлж, хамгийн жаргалтай нэгэн болгоно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд орж ирэхэд нь хөөсөн чихэртэй халуун шоколад бэлдэж өгөөд, хамтдаа шинэ жилийн кино үзэж болох юм.
3. Галт тэрэгтэй аялал
Хамгийн аюулгүй, дурсамж сэргээх, тухтай аялал бол галт тэргийн аялал билээ. Амралтын газар очоод цэвэр агаарт тухтай, амар амгалан өдрийг өнгөрөөхөөр урьж болно. Галт тэргийн тасалбараа хэвлээд гоёор чимэглэн боогоод өгөхөд хэчнээн баярлаж догдлон, хувцсаа бэлдэж баглах бол оо? Хамт сонсож явах дуунуудаа хүртэл бэлдчихсэн байвал сайхан.
4. Урлагийн бүтээлээр гайхшруулах
Энэ гарчгийг хараад шууд сүрдэж байж магадгүй. Гэхдээ тийм хүнд хүлээж авах хэрэггүй шүү. Та дуулах дуртай бол тэр хүнд зориулаад дуулж өгөх, шүлэг зохиогоод өгөх, тэр хүний зургуудаар богино кино хийж явуулах гээд чаддаг зүйлээрээ гайхшруулаарай. Үнэхээр мэдэхгүй байвал зурж чаддаг хүнээр өөрийг нь зуруулаад өгсөн ч болох юм.
5. Цаснаар гарч байлдах, бүжиглэх
Цастай шөнө бол миний мэдэхээр хамгийн ид шидийн үе. Ийм үед дотнын нэгнээ дагуулж гараад гудмаар алхаж, цасаар байлдаж, цасан хүн хийх нь гайхалтай дурсамжийг бий болгодог. Хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ цасаар тоглох хүмүүсийн инээд хөөр ийм үдшийг ид шидийн мэт болгож өгдөг. Тиймээс цастай оройг анаж байгаад заавал зузаалаад гараарай.