BLACKPINK хамтлагийн Лисаг найз залуугийн хамт хөлбөмбөг үзэж байхыг фэнүүд анзаарсан байна.

Энэ сарын 28-нд Лиса Парис хотноо Аваргуудын лигийн ПСЖ-Ньюкасл багуудын тоглолтыг үзжээ.



Мөн энэ тоглолтыг Лисагийн найз залуугаар “нэрлэгдээд” байгаа “LVMH”-ийн эзний хүү Фредерик Арно үзээд сууж байсан байна.

Гэхдээ Лисагийн дэргэд биш хэдэн суудлын цаана байжээ.

Лиса, Арно хоёрын хайр дурлалын талаарх яриа энэ зун Парисын нэгэн кафед хамт байсных нь дараа гарсан. Одоогийн байдлаар тэдний хэн нь ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.