UBLife Logo
Дэлхий

Киргиз, казахууд монгол гэрийг булаацалдав

Киргиз, казахууд монгол гэрийг булаацалдав

Италийн ноолуур, ноосон хувцасны Lora Piana компанийн зар сурталчилгааны шинэ зурагт хуудсанд гарсан гэрийн зураг Киргиз, Казахстаны цахим ертөнцөд маргаан үүсгэжээ.

Тэд аль аль нь гэрийг өөрийн улсын гэр гэж нотлон, зураг авалт Киргиз, Казахстанд хийсэн гэж батлах гэж оролдсон байна. Гэвч Италийн компани зургаа хаана авсан талаар албан ёсны мэдээ байхгүй байгаа юм. 

Харин  Kaktus.media “Хээ угалзыг харахад Монгол, эсвэл Сибирийн ард түмний хээ байна. Хаалган дээрх ийм хээ Киргиз, Казахстанд байхгүй. Ер нь монгол гэр бололтой” гэж бичсэн байна. 

Lora Piana компанийн албан ёсны сайтад материалаа Монгол, Өвөрмонголоос авдаг гэж бичсэн ч гэрийн талаар дурдаагүй ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
7
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.