Ид шид, нууцлаг үйл явдал, баяр хөөрөөр дүүрэн 12-р сар ирлээ! Та бүхэн минь энэ сарынхаа зурхайг уншиж, оны төгсгөлийг гайхалтай сайхан хийгээрэй.
Бас өнгөрсөн сард зурхай оруулж амжаагүйдээ уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу. Цаашид алгасахгүй ээ. Үнэнч уншигч нартаа баярлалаа. Хайртай шүү.
illustrations: Alexa De Paulis
Хонь (3/21-4/19)
Ажил мэргэжлийн хувьд та хэр хол явж ирснээ, ямар амжилтууд гаргаж чадсанаа дүгнэхээс гадна, цаашаа юунд чиглэж явмаар байгаагаа тодорхойлох цаг. Арванхоёрдугаар сарын 13-нд Буд гарагийн нөлөөгөөр ажил хэргийн хувьд өсөлт авчрах боломжийг нээнэ. Гэхдээ урагш томоохон үсрэлт хийхийн тулд хойш хэд алхах ёстой байдгийг санууштай. Хэцүүхэн байгаа ч, ухрах шаардлага гарлаа ч санаа зовох хэрэггүй. Итгэлээ бүү алд.
12 сарын 26-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр ямар нэгэн нүүдэл суудал, өөрчлөлт хийх магадлалтай бөгөөд хамаатан садан, ойр тойрны хүмүүсээсээ сэтгэл хөдлөм, томоохон мэдээ дуулах магадлалтай. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Гоё мэдээ байх магадлал хамаагүй илүү байна. Оргилуун дарс буудуулах хэмжээний томоохон явдал байж мэднэ шүү.
Хайр дурлалын тал дээр онцлох үйл явдал болохгүй шинжтэй. Харин түүнээс илүүтэйгээр мөнгөн дээр анхаарлаа хандуулж болох юм. Танд санхүүгийн талд тус болох нэгэн хэрэгтэй юу, эсвэл хайр сэтгэл чухал байна уу, мэдрэмжийн тал дээр ихээхэн нөлөөлөх нэгнийг хүсэж байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. 12 сарын 29-тэй зэрэгцэн та шийдвэрээ гаргаж, ямар хүн хүсэж байгаагаа өөртөө тунхаглаж чадахаар байна.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, гэрээ хэлцэл, гэр бүл, нүүлгэлт, мөнгө санхүүтэй холбоотой хайр дурлал, гүнзгий мэдрэмж
Үхэр (4/20-5/20)
Урт хугацааны санхүүгийн тал дээр зарим өөрчлөлт гарах бололтой. Та идэвхтэй шуурхай ажиллах хэдий ч том зургаар нь харалгүй зарим зүйлийг үлдээж мэднэ. 12 сарын 12-нд Шинэ сарны нөлөөгөөр мөнгө санхүүгийн шинэ үүсвэрийг бий болгож, өр ширээ дарах боломж ч ирнэ. Гол нь та тэвчээртэй байх хэрэгтэй.
Хайр дурлалын тал дээр таны сэтгэл санаа тогтворгүй, хаашаа ч хамаагүй үсчиж байх магадлалтай. 12 сарын 4-нөөс 12 сарын 29 хүртэл та маш сайхан, таатай харилцааг мэдрэх боломжтой. Ганц бие бол шинэ хүнтэй уулзаж, танилцахад амар байх болно. 12 сарын 21-нд Сугар гарагийн нөлөөгөөр бүх зүйл мөн эсрэгээрээ болж мэдэх юм. Өөрийгөө яг л шахагдсан, тухгүй байгаа юм шигээр мэдэрч магадгүй. Гэхдээ энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдэгт итгээрэй. 12 сарын 30 гэхэд Дэлхий ван гарагийн нөлөөгөөр азтай байж, ямар ч асуудлыг сөрөн зогсож чадах болно.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, өр, даатгал, бонус, хамтран ажиллагаа, аз, өсөлт дэвшил
Ихэр (5/21-6/20)
Ажлын холбогдолтой хамтран ажиллагааны боломж гарч ирэх магадлалтай байна. Гэхдээ яаралгүйгээр анхааралтай хянаж, бүх зүйлийг харгалзан үзээрэй. 12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та шинэ харилцагтай болох магадлалтай бөгөөд үнэн гэхэд хэтэрхий сайхан ажлын санал, боломж сонсож магадгүй юм. Гэхдээ ямар ч гэрээнд гарын үсэг зурж, шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө бүхнийг сайтар тооцоолж, өөрийн боломж, нөөцийг сайн анзаараарай. 12 сарын 23 гэхэд Буд гарагийн нөлөөгөөр харин бүх зүйл илүү хэцүү болж, орвонгоороо эргэж мэдэх юм. Бүх төсөөлөл нуран унаж, бүтэлгүйтэх магадлалтай учир юм бүхэнд хянуур байхыг сануулж байна.
Таны олон хүнтэй харилцдаг газраас хайр дурлалын харилцаа бадамлан асаж магадгүй байна. Магадгүй ажил, фитнесс, цугларалт, эвент гэх мэт. Гэхдээ таны краш хүйтэн хөндий мэт аашилж, эсвэл гал халуунаар төөнөж, таныг төөрөгдүүлж магадгүй байна. Тэр хүн огт танд анхаарал хандуулахгүй байгаагаас болоод та өөрт нь сэтгэлгүй гэж андуурч байж мэдэх. Тиймээс жижигхэн зүйлд ч анхааралтай байгаарай.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бизнес хамтрал, мөнгө, хичээл зүтгэл, оффисын хайр, хамтрал нуран унах
Мэлхий (6/21-7/22)
Энэ сар хайраар дүүрэн байх нь ээ. Гэхдээ таны огт төсөөлөөгүй байдлаар өрнөх боломжтой. 12 сарын 4-нд Сугар гарагийн нөлөөгөөр 12 сарын 29 хүртэл шинэ хайрын харилцаа цэцэглэх болно. Харин хэдийнэ хостой бол та хоёрын дунд гал халуун хайр дүрэлзэж, цагийг сайхан өнгөрүүлнэ.
Мөн 12 сарын 21-нээс хойш хайр дурлалын харилцаа тань нэг алхам дээшлэх магадлал өндөр. Та дараагийн том алхмыг хийхэд бэлэн үү? Хэрэв бэлэн биш бол түр хойшлуулж бас болно. Харин ганц бие бол шинэ хайрын харилцаа авчрах магадлалтай байна. Гэхдээ хэсэг хугацааны харилцаа болоод дуусаж мэдэх юм.
Та энэ сар бүх зүйл дээр маш эмзэг бас мэдрэмтгий хандах төлөвтэй байна. 12 сарын 26-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та бусдаас хэд дахин илүү мэдрэх болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ мэдрэмжийн ачаар та амьдрал болон хайр дурлалдаа юу хүсэж байгаа, юу хийх ёстойгоо хамгийн ихээр ойлгох болно.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Өөрчлөлт, гүн гүнзгий мэдрэмж, болзоо, дотно харилцаа, хүүхэд, гэнэтийн учрал, төсөөлөөгүй нэгэн
Арслан (7/23-8/22)
Хамгийн төсөөлөөгүй зүйл ч болох магадлалтай сар. Хайр дурлалын харилцааны хувьд тэр харилцаа тань хэтэрхий уйтай%, нэгэн хэвийн болохоос сэргийл. Мөн боломжит хүн болоод харилцаагаа сайтар анхаарч, ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлж, эвтэй байхыг хичээгээрэй.
12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр хайр дурлалд шинэ эхлэл тавигдана. Тэр тусмаа маш аюултай, эрсдэлтэй, болохгүй мэт харилцаа амттай санагдаж, сонирхол татаж мэдэхээр байна. 12 сарын 23-наас хойшоо та хайр дурлалд илүү ул суурьтай хандаж чадах бөгөөд дурлалын догдлол улам бүр бодит мэдрэгдэж эхэлнэ. Тэр болтол харилцаанд хэтэрхий хүчтэй бас гүн унахгүйг хичээгээрэй.
Мөн гэр орны асуудалтай хамааралтайгаар ажилд өөрчлөлт орох хандлагатай. Та өмнө нь хамт ажиллаж байсан хэн нэгнээс ажлын санал хүлээж авах магадлалтай. 12 сарын 21-ний үед гэр бүл болон ажлын хамаарал бүхий өөрчлөлт, асуудлууд гарч ирэхийг үгүйсгэхгүй тул анхааралтай байгаарай.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, болзоо, хайрын төөрөгдөл, ажил, санал, өөрчлөлт
Охин (8/23-9/22)
Гэр орон дахь цоо шинэ эхлэл тийм ч өөгүй, торгон, гайхалтай биш байж мэднэ. 12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр нүүх, гэр орондоо өөрчлөлт хийх, хамаатан садантай холбоотой ямар нэг үйл явдал болох, гэр бүлээрэ ямар нэг шийдвэр гаргах магадлалтай. Гэхдээ харилцаа энэ хооронд нэлээн ярвигтай байх бөгөөд ирэх нэгдүгээр сард энэ бүх асуудлыг бага багаар шийдэх боломжтой болно. Тэр болтол юмс нэлээн замбараагүй, асуудалтай байх хандлагатай.
12 сарын 13-наас 23 хүртэл хайр дурлалын амьдрал мөн драматай байх хандлагатай. Магадгүй таны экс эргэн холбоо барих гэж оролдоно. Мөн та үүнийг харгалзан үзэж ч магадгүй. 12 Сарын 26-нд энэ бүх эргэлзээн дээр нэмэгдээд найз нөхөрлөлийн маш олон үйл явдал, уулзалт, сошиал харилцаа бий болно. Та аль хэдийнэ өөрийн байх ёстой газраа олсон мэт санаж, энэхүү харилцаагаа улам гүнзгийрүүлж, шинэ хүрээлэл, найз нөхөдтэй болж, олон үйл ажиллагаанд орох магадлалтай. Үнэхээр та хамт байх ёстой хүмүүсээ олсон байж магадгүй юм.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гэр бүл, үл хөдлөх, романс, хуучин харилцаа, найз нөхөд, бүлгүүд
Жинлүүр (9/23-10/22)
Санхүүгийн байдал энэ сард маш гэгээлэг харагдаж байна. Гэхдээ та өөрийн хамтрагчийн бодлогогүй мөнгө үрж буй байдалд ихээхэн дургүйцэж магадгүй. Бизнес хамтрагч эсвэл хайрын харилцааны аль нь ч бай та тэдний гаргаж буй шийдвэрүүдэд бухимдах хандлагатай. 12 сарын 4-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр таны орлого нэмэгдэж, янз бүрийн нэмэлт ажил хийх хандлагатай. Хэрэв өөрийн хувийн бизнес хийдэг бол цоо шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргаж, илүү их мөнгө олох боломжтой.
12 сарын 21-нээс Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр та гэнэтийн зүйлүүдтэй нүүр тулах магадлалтай байна. Магадгүй татвар, өр шир гэх мэт асуудлууд гарч ирэх байх. Мөн энэ болгон таны хамтрагчийн ганцаараа гаргасан шийдвэрүүдээс болоод үүсэж мэднэ. Гадны нөлөөтэй ийм үйл явдал танд таатай байхгүй нь мэдээж.
Санхүүгийн гэнэтийн асуудлаас бусдаар та ажил хэргийн хувьд маш хүчтэй, сайн байр сууринд байна. 12 сарын 26-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны карьер гялалзах болно. Та өөрийн хийж буй зүйлдээ үнэлэгдэж, амжилт олох нь гарцаагүй. Энэ бол тэмдэглүүштэй үйл явдал юм. Мөн 12 сарын 13-нд Буд гарагийн нөлөөгөөр гэр бүлийн асуудлууд сайжирна. Энэ нь танд маш их тайтгарлыг өгөх болно.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, хүч чадал, зарлага, гэнэтийн эргэлт, нэр хүнд, гэр бүл
Хилэнц (10/23-11/21)
Та энэ сарыг гайхалтайгаар эхлүүлж байна. Өөртөө итгэх итгэл энэ сарын амжилтын нууц байх болно. Тэгж чадсанаар та хайр, мөнгө, боломжуудыг бүгдийг нь өөртөө татаж чадна. Энэ бүхэн бүгд 12 сарын 4-нөөс таны ордонд нөлөөлж эхлэх Сугар гарагийн нөлөө бөгөөдөөрийн ид шидээр дүүрэн гоо үзэсгэлэн, ятгах чадвар, хүч чадлыг танд бэлэглэх болно. Тэднийг сайн ашиглаж ав.Энэ бүх зогсолтгүй гайхамшиг дунд 12 сарын 21-нд Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр ажилд тохиох бага зэргийн зогсонги байдал асуудал болж мэдэх юм. Бизнес хамтрал болон хувь хүний харилцаанд тохиох энэхүү алдаа нь түр зуурын зогсолтоос эхлээд бүр тэр чигтээ болих хүртэл нөлөөг авчирч магадгүй.
Гэхдээ аз болоход 12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр таны санхүүгийн нөхцөл байдалд цоо шинэ эхлэл тавигдана. Санууштай зүйл нь, мөнгөөрөө огтхон ч мөрийтэй тоглож, азаа үзэж болохгүй шүү. Эрсдэл хүлээхүйц зүйлд бүү мөнгөө үр. Мөн ямар нэг гэрээ хийхдээ сайтар уншиж танилцахыг сануулж байна. Мөн ямар нэг зүйлд зөвшөөрөхдөө болгоомжтой байгаарай. 12 сарын 23-наас хойш ямар нэгэн санхүүгийн гэрээ хэлцэл дээр дахин зөвшилцөж, өөрийн талд таатайгаар болгох хэрэгтэй. Хайр дурлал дээр 12 сарын 30-наас хойш маш их гэгээлэг үйл явдлууд тохиолдох болно. Аз дүүрэн сар байх нь.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, гоо сайхан, мөнгө, санхүүгийн боломж, үл ойлголцол, гэрээ, төрөл садан, сэтгэл санааны өөрчлөлт
Нум (11/22-12/21)
Хувь хүн дээрээ илүү төвлөрөхийн тулд хайр дурлалын асуудлаас хэсэгтээ зайгаа барих үе ирж байна. 12 сарын 4-нөөс 29 хүртэл Сугар гарагийн нөлөөгөөр та өөрөө өөрийгөө хайрлах, өнгөрсөн шархаа анагаах, шийдэгдээгүй үлдсэн асуудлаа шийдэх хүсэлд автана. Үүний үр дүнд та шинэ оныг гайхалтай хайр дүүрэн эхлүүлж, шинэ шинэ хайрын боломжуудыг өөртөө нээн эхлүүлэх болно.
12 сарын 12-нд Шинэ сарны нөлөөгөөр танд маш их эрч хүч мэдрэгдэж, үүний үр дүнд шинэ төсөл эхлүүлэх, илүү утга учиртай зүйл хийх чадалтай болно. Гэр бүлийн хэн нэгэн тань өөрт чинь хэрэггүй зүйлийн тухай ярьж, бодлыг чинь өөрчлөх, сөргөөр нөлөөлөх хандлагатай тул бүү тоогоорой.
12 сарын 13-нд Буд гарагийн нөлөөгөөр, дараа нь 12 сарын 23-нд тус тус санхүүгийн тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрийн төсөв, хөрөнгийг сайн хуваарилж, өгөөмөр болоод нээлттэй байх хэрэгтэй. Мөн энэ сарын эхээр эхлүүлсэн бүх гайхалтай төлөвлөгөөнийхөө үр шимийг хүртэх болно. Ямар сайхан бэ!Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нууцлаг хайр, анагаах, шинэ эхлэл, энх тайван, өөрийгөө танин мэдэх, хувийн зорилго
Матар (12/22-1/19)
Та ч энэ сар нэлээн завгүй байх нь дээ! Олон төрлийн уулзалт, цугларалт, арга хэмжээ зэрэг үйл ажиллагаа таныг хүлээж байна. 12 сарын 4-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр та хэн нэгэн хүнтэй илүү дотно байж, өөрсдийгөө нээх боломжтой болох болно. Энэ үеийг битгий алдаарай.
12 сарын 13-нд Буд гарагийн нөлөөгөөр та харилцааны тал дээрх зарим асуудлыг олж харна. Та магадгүй өөрөө эсвэл өөр хүмүүс харилцааны тал дээр асуудал гаргаж буйг та анзаарна. Тэр болгон гаргадаггүй байсан алдаануудаа гаргах магадлалтай. Буруу хаягт мэйл илгээх, чухал мэдээллийг сонсоогүй үлдээх, чухал ажлаа мартаж анзаараагүйгээс болж асуудал үүсэх гэх мэт. Өөртөө цаг гаргаж, алдаа гаргасан бол сайтар засаж, эсвэл ямар нэг чухал зүйл дээр хийх үйлдлээ сайтар анхаарч хянах шаардлагатай.
12 сарын 26-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та хайртай хүнээ ямар гайхалтай болохыг мэдэрч, харилцаагаа нандигнах болно. Болзох шатандаа яваа бол харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх магадлалтай. Бүр сүй тавих, хамтран амьдрах, гэрлэх гээд л. Ганц бие бол танд таалагдах харилцааг олох болно. Маш хөгжилтэй цаг үе ирж байна.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нөхөрлөл, хөгжил цэнгээн, үдэшлэг, хайр, үл ойлголцол, будилах, нэгдэл, гэрлэлт
Хумх (1/20-2/18)
Карьер нэлээд амжилттай байх болно. 12 сарын 4-нөөс 29 хооронд Сугар гарагийн нөлөөгөөр та эрх мэдэл бүхий хүмүүсийн анхааралд өртөж, үнэлэгдэх болно. 12 сарын 21-нд харин Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр гэр бүлийн гэнэтийн асуудлаас үүдээд ажил хэрэгт багахан саад болох шинжтэй. Гэхдээ тун удалгүй шийдэгдэж, ард хоцорно.
12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та ямар нэгэн групп эсвэл байгууллагад нэгдэн орно. Гэхдээ мөнгөний тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Их хэмжээний мөнгөний зарлага гарах магадлалтай. 12 сарын 13-наас нэгдүгээр сарын 2 хүртэл та хайр дурлал, харилцааны тал дээр эргэлзээтэй учирч, эргэлзэх хандлагатай. Хэрэв та найзтайгаа хайр дурлалын харилцаанд орсон бол энэ тал дээр хямрах хандлага гарна. Гэхдээ асуудал шийдэгдэнэ.
12 сарын 26-нд Тэргэл сарны нөлөөгөөр та эрүүл мэндийн тал дээр өөртөө анхаарал тавьж, маш их эрч хүчтэй байх болно. Та шинэ оныг эрүүл мэндийн тал дээр эрч хүчтэйгээр эхлүүлэх боломжтой болно.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, нэр хүнд, гэр бүлийн драма, эрүүл мэнд, ажил, мөнгө
Загас (2/19-3/20)
Хувь тавилангийн гэрэл гэгээ тань дээр тусаж байна. Таны хамгийн ихээр мөрөөдөж байсан мэргэжлийн амжилт, өөрчлөлт тань дээр ирэх болно. 12 сарын 12-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та цоо шинэ эхлэл тавьж, гайхалтай үйл хэрэг бүтээх боломжийг бий болгоно. Гэхдээ энэ хэрээхр эрсдэлээ тооцох ёстойгоо бүү март. Та өөртөө итгэх итгэлээрээ хол явж чадах ч маш сайн төлөвлөгөөтэй байснаар мөрөөдлөө бодит болгоно гэдгийг ямагт санах хэрэгтэй.
Та удаан хугацаанд уулзаагүй найзтайгаа холбоо тогтоох магадлалтай. Мөн маш их баяр баясал, олоннийтийн арга хэмжээ таныг хүлээж байна. Бага насны найз, нэг ангид байсан хүн тантай эргэж холбогдоно. Дахин уулзах нь таатай санагдах болно. Мөн үүн дээр нэмээд 12 сарын 26-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та хайр дурлалын сонин сайхан мэдрэмжийг авна. Ганц бие бол шинэ хайр дурлал юу юугүй тань дээр ирэх гэж байна. Мөн гүн харилцаанд байдаг хүмүүст харилцаагаа улам гүнзгий болгох боломж тохионо.Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Бизнес, карьер, нэр хүнд, нөхөрлөл, хайр, болзоо, хүүхэд, хөгжил цэнгээн