Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарсан unnu.news медиа компанийн Ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд очиж, дайны бодит нөхцөл байдлыг сурвалжилж байгаа билээ.

Тэрээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон тэргүүн хатагтай нартай уулзаж ярилцсан байна.
Энэхүү хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой аж. Энэ сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт Ази тивээс Япон Улсаас “Nikkei”-ийн тоймч Хироюки Акита, БНСУ-аас “Chosun Ilbo” сонины редактор Шинён Ким, Индонез Улсаас “CNN Indonesia”-ийн Ахлах анкор Дэси Анвар нарын долоон сэтгүүлч оролцож байна.
