UBLife Logo
Нийгэм

Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

Б.Энхцэцэг
Б.Энхцэцэг
Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 36.0 см, Завханы Баянтэс, Тэсэд 29.0 см, Увсын Давст, Хяргас, Баруунтуруунд 27.0-28.0 см, Зүүнговь, Сагил, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээтэд 24.0-26.0 см, бусад нутгаар 0-22 см цасан бүрхүүл тогтсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.