UBLife Logo
Спорт

Сон Премьер лигийн тоглолтод гоол, авто гоол, гоолын дамжуулалт бүртгүүлсэн тав дахь тоглогч болов

У.Чинзориг
У.Чинзориг
Сон Премьер лигийн тоглолтод гоол, авто гоол, гоолын дамжуулалт бүртгүүлсэн тав дахь тоглогч болов

Өнгөрсөн бямба, ням гарагуудад Английн Премьер лигийн 14-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн онцлох тоглолтод "Манчестер Сити", "Тоттенхэм" клубүүд 3:3-аар тэнцэв.

Эл тоглолтын гол дүрээр Сон Хён Мин тодорсон билээ. Тэрбээр зургаа дахь минутад сөрөг довтолгоогоор гоол оруулж, ес дэх минутад авто гоол оруулсан төдийгүй гоолын дамжуулалт ч өгөөд амжсан. 

Сон Премьер лигийн тоглолтод гоол болон авто гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн тав дахь тоглогчоор тодорчээ. Түүнээс өмнө Кевин Дэвис, Уэйн Рүүни, Гарет Бэйл, Жейкоб Рэмси нар энэ бүхнийг нэг тоглолтууд амжуулж байсан удаатай.

Мөн тэрбээр Премьер лигийн тоглолтын эхний 10 минутад гоол болон авто гоол оруулсан хоёр дахь тоглогч боллоо. 

Сон Хён Мин Премьер лигийн дөрвөн өөр аваргын эсрэг гоолдсон анхны тоглогч юм. Тэрбээр Лестер, Челси, Ливерпүүл, Манчестер Ситигийн эсрэг аваргын цомоо хамгаалан тоглосон улиралд нь гоолдоод байна.

"Манчестер Сити" клуб Премьер лигийн гурван тоглолтод дараалан тэнцэж, хүснэгтийн гуравдугаар байр руу ухарсан бол "Тоттенхэм" гурав дараалсан хожигдлоо зогсоосон ч тэд сүүлийн дөрвөн тоглолтодоо оноо алдсанаар хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.