UBLife Logo
Newsfeed

"Washington Post", "New York Times" дуучин Энжигийн "Улаан" цомгийг 2023 оны шилдэг цомгоор онцоллоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Washington Post", "New York Times" дуучин Энжигийн "Улаан" цомгийг 2023 оны шилдэг цомгоор онцоллоо

Дэлхийн алдарт "Washington Post" болон "New York Times" агентлагууд жил бүр тухайн онд цацагдан, дуу хөгжмийн салбарт өндөр үнэлгээ авч буй цомгуудын жагсаалтыг гаргадаг билээ. Тэгвэл "Washington Post" 2023 оны шилдэг хөгжмийн цомгуудын нэгээр, "New York Times" 2023 оны шилдэг жазз цомгийн нэгээр монголын уран бүтээлч Энжигийн "Улаан" цомгийг онцоллоо.  

"Долдугаар сард цацагдахад нь энэ цомгийг сонсож амжаагүй бол өөртөө бүү хатуурх. Харин Монголд төрсөн Мюнхенд амьдардаг залуухан монгол дуучны шивнэлтээс илүү далайцтай хоолойгоо гаргасан гурав дахь цомгийг бүү алдаарай. Энжи өөрийн эх орны уртын дууны уламжлалт цуурайг жазз хөгжмийн тембртэй хослуулжээ. "Кафе" маягийн жазз дуучид ийм мадаггүй зөв, төрөлхийн, чөлөөтэй сонсогдох нь тун ховор" гэж "New York Times" бичжээ. 

Харин "Washington Post" жагсаалтдаа "Ер бусын түүх, ер бусын хөгжим. Монгол гэрт төрж өссөн Э.Энхжаргал Германы жазз хөгжмийн хөтөлбөрт хамрагдах хүртлээ хөгжмийн багшаар ажиллаж байжээ. Ийн тэр Энжи нэрээр дуучны карьераа эхлүүлж, эхлээд бөмбөрчин Билли Харттай, дараад нь өөрийн дуунууд бүхий, харин одоо "Улаан" цомгийг гаргаад байна" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.