1. Venmo
iPhone болон Android аль алин дээр нь боломжтой. Үнэгүй.
Энэ бол мөнгө илгээдэг аплликэйшн юм. Бэлэн мөнгө авч явахад хүндрэлтэй үед хүмүүс үүнийг ашигладаг байна.

2. Messages
iPhone, Үнэгүй.
Яагаад iPhone гар утасны энгийн зурвас илгээх үйлчилгээг энд дурдсан бэ гэж үү? Компанийн шинэ програм хангамжийн шинэчлэл танд зурвас илгээх олон давуу тал, өөрчлөлтүүдийг мэдрүүлэх болно. Учир нь та янз бүрийн зураг, стикер, хөгжилтэй дүрс явуулах боломжтой. Энэ нь хуучны зурвас илгээхээс тэс ондоо байх болно.

3. Signal
iPhone болон Android, Үнэгүй.
Та ямар нэг зурвасаа нууц байлгахыг хүсвэл ямар аппликэйшн хэрэглэх вэ? Улс төрчид болон бусад хүмүүсийн хэрэглэдэг Сигнал гэх нууцлал бүхий аппликэйшнг хэрэглээрэй.

4. Snapchat
iPhone болон Android, Үнэгүй.
Анх 2011 онд гарч ирсэн ч энэ жилээс л хүн бүхнийг хуйлруулж байгаа аппликэйшн. Тэр тусмаа 2016 оны 3 сард хийсэн шинэчлэлээрээ. Энэ шинэчлэлийн ачаар янз бүрийн нүүрний хувирал, өөрчлөлт хийх боломжтой болж, зүгээр нэг хөгжилдөх хэрэгсэл бус хүмүүсийн мөнгө хийх арга болон өргөжсөн байна.

5. Pokemon Go
iPhone болон Android, Үнэгүй.
Өөрийн биеэр явж, хайж олж барих нь хүмүүст шинэлэг бас сонирхолтой байжээ. Энэ жил хамгийн олон хүмүүсийг өөртөө татаж, тоглоход хүрггэсэн тоглоом бол энэ байлаа.

6. WhatsApp
Энэ аппликэйшн гараад хэдийнээ долоон жил болжээ. Мөн дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны хэрэгслийн нэг болсон байна. Судалгаанаас үзэхэд долоон хүн тутмын нэг нь WhatsApp хэрэглэдэг аж.

7. NPR One
iPhone болон Android, Үнэгүй.
Машинд явж байхдаа радио сонсмоор санагдсан үедээ тохирох сувгийг олно гэдэг хэцүү. Дуу хөгжим сонсох уу эсвэл мэдээ сонсох уу, тэр нь хаана билээ гэх мэтчилэн. Эхдээ энэ апп танд хэрэгтэй зүйлээ олж сонсоход туслах болно.

8. NYT Cooking
iPhone, Үнэгүй. (Android бол интернэтээр үзэж болно)
Хоёр хүнд зориулсан оройн хоол хийх хэрэгтэй байна уу? Авчихаад юунд хэрэглэхээ мэдэхгүй энэ алимыг яах вэ? Тэгвэл энэ танд туслах болно. Маш олон гайхалтай жорыг танд санал болгох ба болох хугацаа, орц зэргийг бичээд жор хайж болно.

9. Spotify
iPhone болон Android, (Зар сурталчилгаатай бол Үнэгүй)
Энэ бол дууны хамгийн шилдэг аппликэйшн гэдэгтэй бүгд санал нэгджээ. Хамаагүй шинэлэг загвартайн дээр хэрэглэхэд хялбар. Мөн өөрийн сэтгэл санааны байдалдаа тохируулан playlist үүсгэдэг.

10. Prisma
iPhone болон Android, Үнэгүй.
Хамгийн содон бс олон үйлдэлтэй зураг янзалдаг аппликэйшн.

11. White Noise
iPhone болон Android (Зар сурталчилгаатай бол Үнэгүй)
Та зөөлөн борооны чимээ, далайн усны давалгаа, эсвэл бүр ширүүн бороо, аянга цахилгааныг хүссэнээрээ хослуулан сонсож болно.

12. bitmoji
iPhone болон Android, Үнэгүй.
Та яг өөр шигээ харагддаг бяцхан хүнийг утсан дээрээ янзалж, бүтээж, хувцас, үс засалтыг нь сольж, ямар нэг үйлдэл хийлгэж болно.

13. Google Translate
iPhone болон Android, Үнэгүй.
Хамгийн шилдэг, хамгийн олон хэлийг өөртөө багтаасан орчуулгын апп. Манай Монгол хэл ч үүнд багтсан.

14. Breathe
Apple Watch дээр үнэгүй
Дасгал сургуулилт хийх, гүйх үедээ амьсгалаа тааруулах, мөн амьсгалын дасгал хийх боломж олгоно.

15. Quik
iPhone болон Android, Үнэгүй.
Таны утсан дээрээ авсан бүх бичлэгийг автоматаар янзлан, хамгийн шилдэг мөчийг бүтээдэг апп.

16. Mint
Хэдий хуучны апп боловч таны банкны данстай шууд холбогдон, орлого зарлагаа сайн зохицуулж, юунд мөнгөө үрж байгаагаа хянах боломж олгох шилдэг апп юм.

17. Gboard
iPhone, Үнэгүй.
Та үүний тусламжтайгаар чатнаасаа гаралгүйгээр Google-ээр янз бүрийн юм хайх, байршил харах гэх мэт зүйлс хийж болно.

18. Boomerang
iPhone болон Android, Үнэгүй.
Маш олон зураг авч түүгээрээ бичлэг, хөдөлгөөнт зураг хийх боломжтой.

19. Untappd
iPhone болон Android, Үнэгүй.
Үүнийг “Шар айрагны дэвтэр” гэж ойлгож болох юм. Та уусан шар айрагныхаа лааз болон шил, бар кодыг уншуулж, хадгалах боломжтой.

20. Vevo
iPhone болон Android, Үнэгүй.
Хэрвээ та клипэнд дуртай бол энэ танд яг тохирох апп.

21. Houseparty
iPhone болон Android, Үнэгүй.
Групп видео чат хийх боломж. Дээд тал нь 8 хүн яг зрэг хийх боломжтой.

22. Nuzzel
iPhone болон Android, Үнэгүй.
Таны Твиттэрт холбогдож, дагадаг хүний тань хамгийн олон хандалт авсан жиргээнүүдийг харуулна.

23. Reddit
iPhone болон Android, Үнэгүй.
Уг вэбсайтын хуурамч аппликэйшнүүд зөндөө гарч ирж байсан ч ийнхүү албан ёсных нь апп гарчээ. Янз бүрийн сэдэв доор хэлэлцүүлэг өрнүүлэх, бусадтай харилцахад илүү амар.

24. Tribe
iPhone болон Android, Үнэгүй.
Снапчаттай төстэй боловч бичлэг хийж байх үедээ хэлсэн ямар нэг хамтлаг дуучин эсвэл номны нэрийг дэлгэцэн дээр ид шидийн мэтээр гаргаж ирнэ. Учир нь таныг ярьж байх үед Google speech ажиллаж байх болно.

25. Microsoft Pix
iPhone, үнэгүй.
Зураг авах шинэлэг арга бөгөөд зурагны үеэр хөдөлгөөн илэрвэл хөдөлгөөнт зураг болгож болно.

26. Picniic
iPhone, үнэгүй.
Гэр бүлдээ янз бүрийн зүйл төлөвлөхөд хэрэгтэй апп. Юу хийхээ төлөвлөж, яах ёстойгоо нэг нэгэндээ бичиж үлдээх боломжтой.

27. Swift Playground
iPhone, үнэгүй.
Барилга барих, загвар гаргах маш олон апп байдаг ч энэ дээр та код бичин оруулж, шинээр бүтээх боломжтой юм. Туршаад үзээрэй.

28. Pocket
iPhone болон Android, Үнэгүй.
Уншихыг хүссэн бичвэр байлаа ч унших цаг завгүй байвал үүнийг “халаасандаа” хийх боломжтой. Хадгалсан даруйд татан авч, интернэтгүй үед ч унших боломжтой.

29. Waze
iPhone болон Android, Үнэгүй.
Google Maps болон Apple Maps-тай төстэй шинэ төрлийн газрын зургийн апп юм.

30. Super Stickman Golf 3
iPhone болон Android, Үнэгүй.
Хамгийн сонирхолтой гольф тоглох апп.

31. Insight Timer
iPhone болон Android, Үнэгүй.
Утасны сануулгын хонх тань хэтэрхий ядаргаатай санагдаж байна уу? Тийм бол энийг татаж аваарай. Бясалгалаа дуусгах эсвэл хүүхдээ сэрээхгүйгээр ямар нэгэн сануулга тавих бол энэ танд туслана.

32. Calorie Counter
Та идсэн бүх зүйлээ тооцож, калори тооцох боломжтой.

33. Beam
iPhone болон Android, Үнэгүй.
Тоглоом тоглодог хүмүүст тохиромжтой. Аль нэг тоглогч бусаддаа шинэ зүйл заах, харуулах гэх мэт туршлага солилцож болох юм.
