UBLife Logo
Спорт

Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

У.Чинзориг
У.Чинзориг
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан, Жанрайсаг бурхны хишиг барилдаан болж, улс, аймгийн цолтой 128 бөх зодоглолоо.Эл барилдааны манлай бөх улсын аварга Оргихын Хангай долоо давж, ээлжит түрүүгээ хүртэв. Харин барууны манлайд эрэмблэгдэн барилдсан улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн юм. 

Улсын аварга О.Хангай 2023 он гарснаар тав дахь түрүүгээ хүртсэн нь энэ. Харин О.Мөнх-Эрдэнэ харцагын хувьд бөхийн өргөөнд зодоглосон сүүлийн хоёр барилдаандаа дараалан үзүүрлэв.Их шөвөгт улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн арслан Ц.Адъяа нар шалгарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.