UBLife Logo
Newsfeed

Шинэ жилийн үдшийн хайр дурлалын зурхай

Шинэ жилийн үдшийн хайр дурлалын зурхай

Шинэ он гарах дөхлөө. Баярын уур амьсгал орсон энэ хоёр өдөр /12-р сарын 30-31/ бүсгүй таны хайр дурлал ямар байх бол? Од гарагийн байрлалыг харваас хайрын бэлгэ тэмдэг Сугар гараг Далайн вантай тун ойрхон очихоор байна. 

Хонь

Хувийн амьдрал тань нэг л уйтгартай болоод байна уу? Гэхдээ таны хувьд хэн нэгэнтэй сээтэгнэж, тэнэглэх цаг зав байхгүй. Шинэ хүнтэй танилцахад тохиромжтой цаг биш. Од эрхэс таныг яарахгүй байхыг сануулж байна. Шинэ жилийн баяр гэдгээрээ л баярласан нь дээр.

Үхэр

Та сахилгагүйтэж, дүрсгүйтэхийг хүсэж байгаа ч найз залуу чинь залхаж байж мэднэ. Түүнийг сэргээ. Янз бүрийн этгээд зүйл хийж, хоёр биенээ баясга. Шинэ оныг орондоо угтахад гэмгүй.

Ихэр

Энэ амралтын өдрүүдэд экс буюу хуучин залуусаасаа болгоомжил. Тэдний уулзах хүсэлтийг тоолгүй орхиж, одоогийн залуутайгаа өдрийг өнгөрүүлээрэй. Хуучин эрчүүдээс болж хуримтлагдсан стрессээ хайр дурлал болгон хувирга.

Мэлхий

Энэ хоёр өдөрт та хайрттайгаа маш чухал яриа өнгөрүүлэх болно. Магадгүй хуучин найз залуутайгаа байж болно. Ярианы үр дүн туйлын эерэг гарах тул Шинэ жилийн гэнэтийн бэлэг л гэсэн үг.

Арслан

Чиний амьдралд шинээр маш олон хүн орж ирж байгааг чи ажигласан байх. Энэ нь чамд хөгжилдөх, цэнгэх боломж нэмэгдлээ гэсэн үг. Байнгын хамтрагч, найз залуутай болохыг од гараг зөвлөж байгаа ч арслангуудын дотоод сэтгэл бүхнийг мартан, зугаалахыг уриалж байна. Болгоомжтой байгаарай.

Охин

Энэ амралтын өдрүүд тэр чигээрээ зугаа цэнгэл. Далайн вангийн ивээлд байгаа тул та романтик болзоо, хүлээн авалтад татагдана. Хэн нэгэнтэй маш хурдан танилцаж, харьцаа үүсгэх болно. Шинэ жилээр боломжоо ашиглаж авахгүй бол ирэх Даваа гарагаас байдал хэцүү болно.

Жинлүүр

Өгөх ганц зөвлөгөө бол болгоомжтой байх. Удаан ч итгэлтэй замаар алхаж, их зүйл битгий хүлээгээрэй. Ганц бие эмэгтэй жинлүүрүүдэд ашигтай ганц мэдээлэл өгөхөд өнөөдөр, маргааш шинэ хүнтэй танилцах, эсвэл хуучин харилцаагаа сэргээх магадлал өндөр.

Хилэнц

Хэн нэгэнд чухал зүйл хэлэх гэж байгаа бол өнөөдөр, маргаашдаа амжиж хэлээрэй. Учир нь энэ өдрүүдийн уулзалт, болзоо бүгд эерэг явагдах болно. Эмэгтэй хилэнцүүд сэтгэл татсан краштайгаа учрах магадлалтай.

Нум

Дуулгах муу мэдээтэй шүү, Нумын ордны бүсгүйчүүд ээ. Таны хайр дурлалд олигтой ахиц гарахгүй, толгой тань өөр асуудлаар дүүрнэ. Урьд нь гаргасан алдаагаа засах гэж оролдсоор урагш явах зав танд үгүй.

Матар

Хүлээгээд байвал хайраа олох боломжоо алдана. 31-ний өдөр танд дурлалтайгаа учрах маш том боломж гарна. Хайр сэтгэлээ илчлэхээс бүү ай. Өөрийгөө тойруулан барьсан ханаа нурааж, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаарай.

Хумх

Хайр дурлалд тань өөрчлөлт гарахгүй ч хэсэг зуур хөгжилдөөд авахад гэмгүй. Анд найзуудтайгаа цагийг өнгөрөөхөөс гадна жирийн эрэгтэй найзтайгаа романтик байх магадлал өндөр. Шинэ онд тэр залуутайгаа яах вэ гэж үү? Тэр талаар бид огт мэдэхгүй. 

Загас

Энэ амралтын өдрүүдэд бүх юм таны гарт байна. Далайн Вангийн мөрөөдөмтгий, романтик хүч чамд халдаж, эргэн тойрны бүх хүнийг өөртөө татах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.