Бид бүгдийн амьдралд ухаарал, шинэчлэл ирж буй энэ жил хүн нэг болгонд сайхан дурсамж, үнэт сургамж өгөх байх хэмээн найдаж байна.
Хонь

Та өөрийн бие даасан байдалдаа ихээхэн бардам агаад дуртай нэгэн. Гэхдээ энэ жилийн эхнээс та багийн ажил гэдэг ямар чухал болохыг ойлгох болно. Бархасбадь гараг ирэх тавдугаар сараас танд ихээхэн нөлөөлж ганцаараа бус олуулаа асуудлыг давж гарах шаардлага тулгарах тул хэт өөрийгөө тусгаарлан ганцаар зүтгэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн дөрөвдүгээр сараас эхлэн санхүүгийн байдалдаа ихээхэн анхаарч, тэмдэглэл хөтлөх шаардлагатай болно. Учир нь гэнэтийн зарлага ихээр гарах маш өндөр магадлалтай байна.
Хайр дурлал
Хайр дурлалын тал дээр юунд ч яарах шаардлагагүй. Энэ онд та өөрөө ч, хайртай хүнээ ч өөр зүйлд давхар анхаарахад тусалж, өөртөө анхаарал тавихад нь туслах хэрэгтэй. Олон уулзаж, их юм хамтдаа хийх нь чухал биш. Харин маш чанартай, хэзээ ч үл мартагдам чухал зүйлүүдэд л анхаарах хэрэгтэй. Нэн ялангуяа 2-р сарын 16 хүртэл уулзалтын тоогоо цөөлж, хамтдаа байхдаа маш чухал цаг мөчийг өнгөрөөхдөө л анхаараарай.
Мөнгө болон карьер
Хавар болон намрын улиралд тохиох хиртэлтүүдийн нөлөөгөөр та удирдагч, байлдан дагуулагч шинж чанараа ихээхэн гаргах бөгөөд аливаа асуудлыг өөрөө шийдэж, бас амжилтаа бүтээх боломжтой болно. Есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр амжилт үзүүлж, өөрийгөө харуулах чадвар улам бүр нэмэгдэнэ. Энэ жил, нэн ялангуяа намар та энгийн үеэсээ хэд дахин хичээх шаардлагатай болно. Мөн өөрийн хамтран ажиллагсад болоод дарга, харилцагч нартаа өөрийгөө батлан харуулж, магтаал хүртэх болно. Хэрэв та хангалттай хичээж чадвал томоохон урамшуулал, шагнал таныг хүлээж байна.
Үхэр

Бархасбадь болон Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та илүү их зүйлийг туршиж эхлэх болно. Тэр тусмаа харилцаа холбоо, ажил, сонирхол дээрээ ихээхэн туршилтуудыг хийнэ. Зөвлөгөө гэвэл, жилийн эхний хагас буюу өвлийн төгсгөл, хавар болон зуны эхэн саруудад та хамаг чадлаараа хичээ. Энэ бүхэн танд ямар нэг амжилтыг авчрах болно.
Хайр дурлал
Дахиад л тэнэг гэнэн нэгэн шиг дурлах боломж олдох болно. 4 сарын 1-4 сарын 25-ны хооронд та өөрийн таашаал мэдрэмжийг шинээр нээн олох цаг үе. Таныг юу өдөөж, сэтгэлийг тань хөдөлгөж байгааг танин мэдэж, ямар шинэ зүйлсүүдийг нэмснээр амьдрал улам амттай болох вэ гэдгийг хараад үз. Энэ жил "Сахилгагүй тэмдэглэл" хөтлөөд үзэхэд буруудахгүй. Энэ бүхэн танд өөрийгөө илүү танин мэдэж, шинэ зүйлийг таашаал мэдрэхэд ихээхэн тусална. Ингэж чадсанаар та өөртөө улам бүр итгэлтэй, эрч хүчтэй байж, хүссэн харилцаагаа амттай болгож чадна.
Мөнгө болон карьер
Хоёрдугаар сард өөрийн чадвараа харуулах боломж гарч ирнэ. Энэ нь Буд болоод Ангараг гарагийн нөлөөтэй холбоотой бөгөөд хоёрдугаар сарын 22-нд илүү идэвхтэй ажиглагдана. 4 сарын 20 гэх өдрийг сайтар тогтоож аваарай. Бархасбадь болон Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөөр та хамгийн сэтгэл татам, томоохон, утга учир бүхий ажлыг эхлүүлэх боломжтой болно. Бархасбадь гарагийн нөлөөгөөр тавдугаар сарын 25-наас санхүүгийн байдал сайжрах хандлагатай бөгөөд 2024 оны турш орлого сайтай байх бүрэн боломжтой.
Ихэр

Нэн түрүүнд та 2023 оноос үлдсэн хэд хэдэн ажлуудаа гүйцээх шаардлагатай байна. Хаяж орхиж чадахгүй байгаа эксүүд, дуусгаж чадаагүй ажлууд, улам бүр хөндийрсөн найзууд гэх мэт. Та тэр бүх зүйлийг цэгцэлж, бас амьдралаасаа гаргах хэрэгтэй. Бархасбадь гарагийн нөлөөгөөр тавдугаар сараас та улам бүр өөрийгөө хөгжүүлж, боловсорч эхлэх болно. Гэхдээ гол нь та өнгөрсөн бүхнээ гээх хэрэгтэй.
Хайр дурлал
Та яг одоо олон хүнийг шархлуулдаг, олон хүнтэй холбогдож, заримыг нь муухай дуусгадаг үе дээрээ явж байгаа байж мэднэ. Гэхдээ ирээдүйд ийм байх шаардлагагүй. Та аль эсвэл өвдөж шархлах, шархлуулахад донтчихоогүй л юм бол энэ байдлыг өөрчлөх шаардлагатай. 2 сарын 13-наас 3 сарын 23-ны хооронд та өөрийн хайртай нэгэнтэйгээ хамт асуудлаа шийдэх шаардлагатай. Юу болж, юу бүтэхгүй байгааг ярилцаж шийдсэнээр цаашаа харилцаа илүү амар болох болно.
Мөнгө болон карьер
5 сарын 25-наас Бархасбадь гарагийн нөлөөгөөр мэргэжлийн хүрээнд ихээхэн боломж олж авах болно. Гэхдээ Санчир болон Далайн ван гарагийн нөлөөгөөр аль зүгт явахаа та бүрэн шийдэхгүй, жаахан төөрч мэднэ. Есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд та өөрөө өөрийнхөө хамгийн байлдан дагуулагч шинж чанарыг харуулж, хүмүүст эрч хүчээ мэдрүүлж, бүхнийг удирдлагадаа авах болно.
Мэлхий

Бархасбадь гарагийн нөлөөгөөр та өнгөрснөө нэлээн дурсаж, өнгийх болно. Нэн ялангуяа хавар болон зуны эхэн үед та өнгөрсөндөө анхаарч, өөрлүүгээ өнгийх бөгөөд үүний ачаар та шинэ боломжуудыг олж харах, өөртөө дүгнэлт хийх боломжтой болно. Гол нь та энэ бүхний дараа ирээдүйдээ хийх сонголтдоо илүү ухаалаг хандах хэрэгтэй.
Хайр дурлал
15 жилийн турш од эрхэсийн нөлөөгөөр та хайр дурлалын харилцаагаа хэрхэн эхлэлүүлж, түүнийгээ өргөжүүлж, бас дуусгах талаар суралцсан бол 1 сарын 25-наас эхлэн энэ үе дуусаж байна. Таны хувьд хамгийн романтик цаг үе биш байж болно. Ганц бие эсвэл хостой үл хамааран энэ үед нэлээн асуудал гарч ирэх боломжтой. Гэхдээ энэхүү өөрчлөлтийн үе танд цаашид юу хиймээр байгаагаа шийдэхэд туслах бөгөөд хэнийг амьдралынхаа хайрыг хэмээн итгэх эсвэл хэнийг амьдралаасаа холдуулах вэ гэх мэт хамгийн том шийдвэрүүдийг хийх болно.
Мөнгө болон карьер
Энэ жил та юуг мэдэх вэ биш харин хэнийг таних вэ гэдэг хамгийн чухал болж ирнэ. Танилын хүрээгээ өргөжүүлж, чухал хүмүүстэй ойртох хэрэгтэй. Мөн өмнө нь таньдаг байсан хүмүүс танд тусламж үзүүлж, боломж олгохоор эргэн холбогдож магадгүй байна. 4 сарын 8-нд тохиох Нар хиртэлтийн нөлөөгөөр карьерээ цоо шинэ түвшинд гаргах боломжтой. Гэхдээ арванхоёрдугаар сард Ангараг гарагийн нөлөөгөөр эрч саарч, жаахан асуудал гарч ирнэ. Хэрэв ийм зүйл тохиолдвол тэвчээртэй байх хэрэгтэй. Таны цалин, орлого нэмэгдэх өдөр ирэх болно. Гэхдээ жаахан л хүлээх хэрэгтэй болно.
Арслан

Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр таны харилцаа романтик бас сэтгэлзүйгээрээ ихээхэн холбогдсон байх бололтой. Мөн та маш олон танилтай болох бөгөөд маш нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс ч тэр дунд байх болно. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь энэ маш хортой, гэмтээх магадлалтай харилцаа холбоо болох боломжтой. Өөрийн найз нөхөд болоод хайртай хүмүүс, хамтран ажиллагсдадаа болгоомжтой хандах хэрэгтэй.
Хайр дурлал
Хавар цаг танд зөөлөн бороо шиг тайтгарлыг аль эсвэл үерийн аль алиныг нь авчрах боломжтой. Гол нь та хил хязгаараа зөв тогтоож өгөхгүй бол үерлээд дуусах боломжтой. Энэ жил та өөрийгөө илүү танин мэдэх шаардлагатай байгаа бөгөөд хэнд хайртай бас хүнийг хэрхэн хайрладгаа сайтар анзаарах хэрэгтэй. 2024 онд аль болох яаралгүй, шийдвэр гаргахдаа цаг авах шаардлагатай. Бүх сайхан, асуудалгүй мэт харагдаж, сонсогдож байгаа зүйлс ихэнхдээ хавх байдгийг санах хэрэгтэй.
Мөнгө болон карьер
Энэ жил карьер арай өөр замаар урагшлах болно. 4 сарын 20-нд Бархасбадь болон Далайн ван гарагийн нөлөөгөөр шинэ боломжууд гарч ирэх бөгөөд та хэрхэн дасан зохицож чадахаас бүх зүйл хамаарна. Карьер өөрчлөгдөх магадлал маш их. Ангараг гарагийн нөлөөгөөр 2024 оны арванхоёрдугаар сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэл та мэргэжлийн тал дээр ихээхэн бухимдал, асуудалтай байх болно. Тайван байхыг хичээх хэрэгтэй.
Охин

Од эрхэс таныг энэ жил бүх хүч чадлаа дайчлан хурдлах хэрэгтэйг сануулж, шавдуулж байна. Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та ихээхэн завгүй, хөл хөдөлгөөтэй жилийг өнгөрүүлнэ. Урт цагаар ажиллах, шинэ ажилд дасан зохицох, олон зүйлийг нэг дор амжуулах нь томоохон шалгуур болох хэдий ч эцэст нь үр дүнгээ өгөх болно. Бас энэ үед өөртөө анхаарал хандуулахаа мартаж болохгүй.
Хайр дурлал
Энэ жил өнгөрсөнд мэдэрсэн таагүй өвтгөм мөчүүдээс холдох аялал үргэлжилсээр байх бөгөөд үүний үр дүнд хайр болоод дотно харилцааг илүү таашаан мэдрэх боломжтой болно. Хэн нэгэн танд таагүй, итгэл төрүүлэхгүй харилцсанаас болж та бүх хүнийг байгаагаас нь муу, итгэл төрүүлэмгүй нэгэн гэж харж байж магадгүй. Та хэнд ч бүрэн итгэхгүй байж болно. Гэхдээ энэ байдал үргэлжилбэл юунаас ч таашаал мэдрэх аргагүй болгож болно. 4 сарын 1-нээс 4 сарын 25 хооронд та өнгөрсөн хугацаанд ямар их өсөж, өөрчлөгдөж, өдий хүрснээ харах боломжтой болох ба цааш илүү эрч хүчтэй урагшлахад тусална.
Мөнгө болон карьер
2024 он энэ тал дээр жаахан удаашралтай эхэлж болох ч тавдугаар сарын 25-наас Бархасбадь гарагийн нөлөөгөөр аажим аажмаар таны карьер дээш тэмүүлэх болно. Наймдугаар сарын 19 болон арванхоёрдугаар сарын 24, үүнтэй ойр өдрүүдэд та дарга, хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж магадгүй. Маш их драма болж магадгүй ч тайван байж, асуудал өөрөө шийдэгдэхийг хүлээн, тэвчээртэй хандсан нь дээр. Яваандаа та хэрхэн хамтдаа асуудлаа шийдэх учраа олж, эвлэрэх болно.
Жинлүүр

Хэдий та шинэ зүйл туршиж эхлэхдээ тийм ч дуртай биш байж болох ч гараг эрхэс, нэн ялангуяа Бархасбадь таныг шинэ зүйл туршихад яаруулж байна. Аялах боломжууд гарч ирэх бөгөөд ажлын эсвэл зугаацах аяллаас үл хамааран та заавал явах хэрэгтэй. Энэ бүхний эцэст та илүү тогтвортой, хөгжсөн, олон туршлага болсон байх болно.
Хайр дурлал
6 сарын 29-нөөс 11 сарын 15 хүртэл Санчир гарагийн нөлөөгөөр та сахилга баттай, илүү том хүн болсон мэт мэдрэмжийг авах болно. Хүн болгоныг таатай байлгах гэж оролдох шаардлагагүй бөгөөд энэ цаг үед та жинхэнэ өөрөөрөө байх болно. Та харилцаан дээрээ илүү анхаарах боломжтой болно. Танд юу хэрэгтэй байна, ямар хил хязгаар тогтоомоор, хэнтэй цуг баймаар байна гээд бүх зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хэрэь та нэг болон хэд хэдэн хүнтэй зэрэг харилцаж, мөн тэд нар чинь таатай сэтгэгдэлтэй бус байгаа бол харилцаагаа тогтоон барихад хэцүү байх болно. Хэрэв ганц бие бол та стандартаа улам дээшлэхийг мэдрэх болно.
Мөнгө болон карьер
2 сарын 22-ноос эхлэн Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр шинэ хамтран ажиллагаа, танилууд бий болно. 3 сарын 25, 4 сарын 8 болон 10 сарын 2-нд болгоомжтой байж, гэрээ хэлцэл, төлөвлөгөөгөө нягтлах хэрэгтэй. Хэн нэгэн таныг ашиглах гэж оролдож ч магадгүй шүү дээ. 6 сарын 4-нөөс аз болоход Сугар гарагийн нөлөөгөөр та илүү шулуун шударга болж, ямар ч эргэлзээгүй урагшлах боломжтой болно.
Хилэнц

Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та амьдралд тань цаашид хэрэггүй болсон хүмүүсээс холбоогоо таслах шаардлагатай болно. Энэ удаад жинхэнээсээ тэр хүмүүсийг амьдралаасаа гаргаж, найзуудтайгаа ойр байж чадвал жилийн туршид эрч хүчтэй, шинэлэг мэдрэмжээр дүүрэн байх болно.
Хайр дурлал
Эцэст нь та өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хүмүүст өндөр босго тавьж байгаад бид баяртай байна. Та хэдийгээр ааштай, сэтгэл хөдлөл нэлээн савласан шинж чанартай байдаг ч цаанаа та маш зөөлөн хүн билээ. Хүмүүс үүнийг тэр болгон мэддэггүй. 2024 оны хувьд та юу юунаас илүү өөрийн эрүүл мэнд, эрүүл саруул оршихуйд анхаарах хэрэгтэй байна. Мэдээж хэрэг ганц бие байгаа үедээ та маш олон хүнийг өөртөө татах хэдий ч эхлээд өөрийгөө хайрлаж чадвал бүрэн бүтэн хайрыг мэдрэх болно. 4 сарын дунд үед таны сонирхол биш ч хэн нэг хүнд танд өөрийгөө илчлэн харуулах болно.
Мөнгө ба карьер
Нэгдүгээр сард Дэлхийн ван гараг таны ажил мэргэжилд ихээхэн өөрчлөлт авчрах болно. Та оффис дээр очихоос илүү гэрээсээ хэсэгтээ ажиллахыг илүүд үзэх болно. 12 сарын 6-наас 2025 оны 2 сарын 23 хүртэл Ангараг гарагийн нөлөөгөөр бүтээмжтэй байдал бага зэрэг буурах магадлалтай. Хэрэв боломжтой бол хэсэгтээ өөрийн ажил дээрээ төвлөрөхийн тулд хувийн орон зайг ашиглаад үзээрэй.
Нум

Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр таны хэлсэн үг бүр үнэхээр хүчтэй байх болно. Гэхдээ хүмүүстэй муудалцахаас болгоомжилж, үгэндээ ухаалаг хандах хэрэгтэй. Та зөөлөн байж чадсанаар амжилтад хүрэх болно. Тэр тусмаа таны хамтран ажиллагсад ижил хүсэл зорилготой бол тэр тусмаа зөөлөн байх нь чухал юм.
Хайр дурлал
Энэ жил жинхэнэ утгаараа таны талд юмс өрнөх болно. Ганц бие эсвэл хостойгоос үл хамааран та өөртөө маш сэтгэл хангалуун байх болно. Өөртөө илүү цаг хугацаа зарцуулж, өөрийгөө хайрлаж, анхаарч, эрхлүүлээрэй. 2 сарын 11-2 сарын 25 хооронд та юу хүсэж байгаагаа бүрэн мэдэж ойлгох болно.
Мөнгө болон карьер
Тавдугаар сард Бархасбадь гарагийн нөлөөгөөр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусадтай харилцах харилцаа ч улам сайжрах болно. Мөн Бархасбадь гараг 9 сарын 1-нээс 11 сарын 19 хооронд хооронд ажил мэргэжлийн тал дээр, нэн ялангуяа мөнгөний тал дээр сорилттой нүүр тулах магадлалтай. Өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд наймдугаар сарын дунд үед тохиох гацчихсан мэт мэдрэмжээ яаж ийгээд даван туулахыг хичээгээрэй.
Матар

Хүч чадал, удирдлага, өөрчлөлтийн Бархасбадь гараг эцэст нь танай ордноос буцаж байна. Одоо л танд эцэст нь нэг амрах боломж гарах нь. Тиймээс тайвширч, өөртөө цаг гарга. Тогтвортой байдлыг бий болго. Эрүүл мэнд, ая тухтай байдалдаа цаг гарга.
Хайр дурлал
Заримдаа гуниглаж гутрах нь зайлшгүй байдаг. Гэхдээ аз болоход таныг сэтгэлээр унасан үед дэмжих олон зүйл дэргэд тань байх болно. 2024 оны эхэнд тийм ч их үйл явдал өрнөхгүй ч гол нь та өөрийгөө бүрэн мэдрэх явц чухал байна. Өөрийн таашаал мэдрэмжүүдийг ойлгон авч, өөртөө цаг гарга. Дараа нь 5 сарын 5-наас 5 сарын 29 хүртэл хөгжил цэнгээний Сугар гараг, нууц хүсэл мэдрэмжийн Бархасбадь гарагийн нөлөөгөөр жинхэнэ адал явдлын эхлэл тавигдах болно. Тэр болтол та өөрийгөө хангалттай танин мэдсэн байх болно.
Мөнгө болон карьер
3 сарын 25-нд тохиох Сарны хиртэлт болон 10 сарын 2-нд тохиох Нарны хиртэлт танд ажил мэргэжлийн ихээхэн эрч хүчийг өгөх болно. 4 сарын 8-нд тохиох Сарны хиртэлт таныг бага зэрэг удаашруулж магадгүй ч та хангалттай эрч хүчтэй байх болно. Мөн хамгийн сайхан мэдээ бол 9 сарын 1-нээс 11 сарын 19-ний хооронд Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр таны замд юу ч хөндөлсөж чадахгүй бөгөөд та өөрийгөө супер од гэдгийг батлан харуулах болно.
Хумх

Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та олны анхааралд өртөх болно. Мөн энэ нь томоохон өөрчлөлтийг бэлгэддэг. Таны гол даалгавар бол өөртөө үнэнч хэвээр үлдэх юм шүү. Таныг ийм тийм байх ёстой гэх бусдыг санал бодол танд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст өөртөө үнэнч хэвээр бай. Та ямагт л тийм байдаг шүү.
Хайр дурлал
2024 оны эхлэл хэсэгт хэрэв та ганц бие бол тэр болгон үйл явдал өрнөхгүй л болов уу. Харин харилцаанд байдаг бол стресс ихтэй байх болно. Танд хүсэл тачаал, урам зориг, дур хүслийн тал дээр туршиж үзэх сонирхолтой зүйлс байлаа ч та нэлээн цаг авч, үүнд бага зэрэг идэвхгүй байх хандлагатай. 7 сарын 25-нд та хайртай хүнтэйгээ өөрийн хүсэл сонирхол, мэдрэмжээ хуваалцаж, ойлгуулж чадсанаар эргээд идэвх сэргэх болно. Та зөв үгээ олж хэлэх гэж олон сарын турш бодож, бясалгасны үр дүнд хэлэх гэснээ хэлж, өөрийгөө зөв ойлгуулах тайвшралыг олж авах болно.
Мөнгө ба карьер
1 сарын 20-ноос Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та өөрийн чинь хүсэл зорилготой нийлэх өөр шинэ ажлын тухай бодож эхлэх болно. Олон жилийн турш та бусдыг дэмжиж туслахдаа хамгийн шилдэг нь байсан бол одооноос өөрийн чадварыг өөртөө зориулан ашиглана. Таны үнэ цэнийг өсгөх, дүүрэн мэдрэмж өгөх ажлыг эхлүүлж чадна. Хаврын дулаан цагаас эхлээд та хайрладаг зүйлээ хийх шинэ ажлыг хайж эхлэх болно.
Загас
Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр таны муу зуршлууд улам л асуудал тарих нь дээ. Амьдралдаа илүү эрүүл хэв маягийг оруулж ирэх цаг нь гарцаагүй иржээ. Сайн мэдээ гэвэл та өөртөө зориулан шинэ, эерэг зуршлуудыг бий болгож чадна.
Хайр дурлал
1 сарын 21-нээс эхлэн таны доторх араатан сэрэх болно. Та өөрийн юу хүсэж байгаадаа болон ямар мэдрэмжийг мэдэрмээр байгаадаа илүү шулуун шударга бас үнэнч байх болно. Таны сэтгэлийг хөдөлгөж мэдэх гал халуун ямар ч шинэ туршлага байсан биеэ барилгүй оролдоод үз. Та хиймээр байгаа галзуу хүслүүдээ гүйцэлдүүлэх хэрэгтэй ба энэ бүхний дараа өөрийгөө танихгүй хүн шиг өөр болчих вий гэж санаа зовж байгаа бол тэр айдсаа тавьж явуулах хэрэгтэй. Тэгэхээр арга зам нь: Эхлээд өөрийн дотно харилцаанаас хүсэж буй зүйлсээ тодорхой болгон гаргаж бич. Дараа нь цаг гарган тэр мэдрэмжүүдээ танин мэдэж, ойлгож ав. Тэгээд бүгдийг нь хийж үз.
Мөнгө болон карьер
Үнэгүй зөвлөгөө: 4 сарын 8-ны хиртэлтийн үеэр цалингаа нэмүүлэх хүсэлт тавь. Тавдугаар сард Бархасбадь гарагийн нөлөөгөөр та өөрийн зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн ажиллана. Гэхдээ 8 сарын 19-нөөс 12 сарын 24-ны хооронд болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед ажлын байрны ямар нэгэн асуудалд та өөрийгөө хамгаалан босох бөгөөд, ямар нэг зөрчилдөөн үүсгэхгүй ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадна.