UBLife Logo
Newsfeed

Дөрвөн эхнэр, хоёр найз охинтой япон эр 10 жил ажил хийхгүй амьдарчээ

Дөрвөн эхнэр, хоёр найз охинтой япон эр 10 жил ажил хийхгүй амьдарчээ

35 настай Ватанабе Рюта нь Саппоро хотод гурван эхнэр, гурван хүүхдийн хамтаар амьдардаг нэгэн. Гэхдээ тэр нийт дөрвөн эхнэртэй бөгөөд үүн дээрээ нэмээд хоёр найз охинтой гэнэ.

Сүүлийн 10 жил ажил хийлгүй эхнэр болоод найз охидынхоо мөнгөөр амьдарч байгаа гэнэ шүү. "Abema Prime" нэвтрүүлгээр анх түүний ийм нэгэн хачирхалтай амьдралын тухай хүмүүст хүрсэн байна. 

Тэр гэрийн бүх ажлаа хийж, хоолыг нь бэлдэж, хувцас хунар угаан, хүүхдүүдээ хардаг гэнэ. Сард гардаг гэр орны зардлуудыг түүний эхнэрүүд болон найз нөхөд хамтдаа хуваан төлдөг. Бүр хамт амьдардаггүй байсан ч найз охид нь мөнгийг нь төлдөг байна. 

Анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй. Эхний эхнэр нь 22 настай, хоёр дахь эхнэр нь насаа нууцалсан, гурав дахь эхнэр нь 27 настай, мөн дөрөв дэх эхнэр нь 24 настай. Гурав дахь эхнэр нь таван сарын өмнө хүүхдээ төрүүлсэн байна. Харин дөрөв дэх эхнэр нь тэдэнтэй хамт амьдардаггүй гэнэ.

"Нэг нэгнээ эрх тэгш хайрлаж л байгаа цагт ямар ч асуудал гардаггүй" хэмээн өнөөх эр ярилцлагадаа дурджээ. Эхнэрүүд нь байшингийнхаа өөр өөр өрөөнд байдаг бөгөөд орой болгон ээлжлэн хамт хонодог тухайгаа ч ярьжээ. 

Тэрээр хамгийн олон хүүхэдтэй хүн гэх рекорд тогтоох хүсэлтэй бөгөөд 1700-1800-аад оны үед амьдарч байсан 53 хүүхэдтэй байсан гэх эрийг давж, 54 хүүхэдтэй болохыг зорьж буй гэнэ.

Мөн тэрээр "Би одоо ч шинэ эхнэр хайж байгаа" гэдгээ мэдэгдсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
19
1
0
0
2
2
11

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.