UBLife Logo
Newsfeed

Таны хайртай хүнд энэ 10 зан чанар байгаа бол түүнтэй гэрлэ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Таны хайртай хүнд энэ 10 зан чанар байгаа бол түүнтэй гэрлэ

Энэ 10 зан чанар таны хайртай хүнд байгаа бол түүнийг нандигнаарай. 

Illustrations: Puuung


1. Хэрэв байгаагаар тань хүлээн авдаг бас өөрчлөгдөхийг шаарддаггүй бол.

Та үнэхээр тэр хүнд хайртай бол бас тэр танд хайртай бол юу ч болж байсан байгаагаар нь хайрлана гэдгийг хамгийн сайн мэдэх учиртай. Та үргэлж тухайн хүнд тааруулан өөрийгөө хэмхлэн суух аргагүй. Тиймээс таныг байгаагаар нь хайрладаг тэр хүнээ олсон бол битгий алдаарай.

2. Уулзаж, ярилцаж, хамт байх болгонд таныг догдлуулж, жаргалтай болгодог бол.

Энэ мэдрэмж хамгийн хүчтэй агаад хосуудын хувьд хамгийн чухал. Та уулзах болгондоо анх удаа уулзаж буй мэт, бас ямар адал явдал учрахыг тааж ядан догдолж суудаг бол тийм ээ, та зөв хүнээ олж.

3. Таны гэр бүлийг хүндэлж, өөрийн мэт анхаардаг бол.

Гэр бүл гэдэг хамгийн чухал зүйл. Хэн нэгэнтэй гэрлэснээр бас л нэгэн гэр бүлийг бүтээж буй хэрэг. Таны асуудлуудад санаа тавьж, гэр бүлийнхнийг тань хүндэлдэг бол тэр алдаж болохгүй хүн юм.

4. Хүнд хэцүү үе болгонд тань туслахыг хичээн, хажууд тань байдаг бол.

Бидний амьдралын өдөр болгон л өөр өөрөөр өрнөдөг. Жаргалтай үе олон байх хэдий ч зовлонтой хэцүү үе ч олон тохионо. Та нар эхэндээ магадгүй зөвхөн жаргалтай мөч болгоноо л хуваалцдаг байсан байж болох. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэцүү зовлонтой зүйлстэй нүүр тулж эхэлдэг. Харин тэр болгонд таныг ойлгож, дэмжиж, шийдэхэд тань туслаж эсвэл зүгээр л нэг чанга тэврэн сэтгэлээр дэмждэг бол та зөв хүнээ олжээ гэсэн үг.

5. Таныг хүндэлдэг бол.

Хосуудын харилцаанд хүдлэл гэх зүйл маш чухал. Үүнд хувийн нууц, сонирхол, шашин шүтлэг, ажил мэргэжил гээд олон зүйл багтана. тэр таны хувийн орон зайг ч мөн ойлгож хүндэлдэг бол энэ хамгийн зөв харилцаа юм. 

6. Танд үнэн зөв шүүмжлэл, зөвлөгөө өгдөг бол.

Хэдийгээр хайртай, сэтгэлтэй боловч хэрэгтэй цаг үед хэрэгтэй шүүмжлэл өгнө гэдэг хамгийн чухал. Заримдаа бүр хатуухныг. Ямар ч нэмэлт хачиргүй үнэн зөв үгийг хэлж чаддаг байна гэдэг, мөн тэр хэрээрээ танд туслан, дэмжлэг үзүүлнэ гэдэг том давуу тал юм.

7. Дотно харилцааны тал дээр нийлэмжтэй байдаг бол.

Энэ бас л нэг чухал зүйл юм. Хосууд дотно харилцаа гэх зүйл дээр улам дүрэлзэн асаж, энэ нь тэднийг нэг нэгэндээ бүр ч ихээр татагдахад хүрдэг. Хэрэв энэ тал дээр нийлэмжтэй, хүссэнээ мэдэрч чаддаг, бие биедээ аз жаргал мэдрүүлдэг бол хосууд цаашид ч асуудалгүй байх боломжтой. 

8. Ирээдүйгээ хамтдаа ярилцах хэмжээний итгэлтэй байвал.

Та тэр хүнээ ер нь хэр сайн ажигладаг вэ? Тэр тантай байхдаа жаргалтай байна уу? Хамтдаа олны газар явахад тухтай байдаг уу? Бас таныг ирээдүйн тухай ярихад нааштай хүлээж авдаг уу? Хэрэв тэр тантай байх маш их хүсэл тэмүүлэлтэй байгаа л бол таны ирээдүйн тухай санааг дэмжиж, ирээдүйгээ хааяахан ч болов ярилцах болно. Бүр холын ирээдүй биш юмаа гэхэд ядаж л хэрхэн хамтдаа төлөвлөгөөгөө гаргаж байгаа дээр үүнийг ажиж болох юм. 

9. Хамт байхад тайтгарч, одоо л нэг өөрөөрөө байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бол.

Хааяа зүгээр л дуугүй суусан ч танд тухтай санагдаж байгаа бол энэ зөв харилцаа гэдэгт та итгэж болно. Юу ч ярихгүй байлаа ч, ямар ч мөнгөгүй, хийх зүйлгүй байлаа ч хамтдаа яаж ийгээд л болгодог, бас хамт байхдаа ямар ч галзуу санааг хэрэгжүүлэх эрч хүчтэй байдаг бол тэр зөв хүн мөн.

10. Аливаа зүйлийн тухай өөрийн гэсэн бодол, мэдрэмжтэй бол.

Тэр өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, юмсын тухай гүн бодолтой, мэдрэмжтэй, мэдлэгтэй бол та азтай юм. Та түүгээр бахархаж, бусад хүмүүс ч мөн түүнийг хүндэлдэг бол таны цаашид амьдралаа хамт авч явах зөв хүн мөн байж болох. Бусад хүмүүстэй хэрхэн харилцаж, асуудлыг хэрхэн шийдэж, ямар сэтгэл хөдлөл үзүүлж байгаагаар нь та түүнийг өөрт тань тохирох цор ганц гэдэгт итгэж болно. 

Хэрэв таны хайртай хүн эдгээр 10 чанарыг ямар нэг байдлаар өөртөө цогцлоосон нэгэн мөн бол та тун ч азтай хүн юм. Та түүнтэй гэрлэхдээ жаргалтай байж, хамтдаа сайхан амьдарч чадна гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.