Хоёрдугаар сарын 8, 9-ний өдрүүдээр явагдсан модон Луу жилийн сар шинийн барилдаанд 256 бөх зодоглолоо.
Улсын аварга О.Хангай сар шинийн барилдаанд хоёр үзүүрлэсний хойно анхны түрүүгээ хүртлээ. Өнөөдөр тэсэрч, аргагүй уран барилдав.
Тэрбээр 2024 он гарснаар дөрвөн барилдаанд зодоглон гурав түрүүлж, нэгт нь үзүүрлээд байна.
2010 оноос хойших хугацаанд анх удаагаа нэг аймгийн бөхчүүд Сар шинийн барилдаанд түрүү, үзүүр булаалдлаа. Ховдын бөхчүүд сүүлийн зургааан жилд таван удаа эл барилдааны түрүү, үзүүрт шалгарав. Б.Пүрэвсайхан заан сүүлийн гурван жилд хоёр дахиа үзүүрлэсэн нь энэ.
Харин Их шөвөгт Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.