UBLife Logo
Спорт

Хакүхогийн охин сүмогийн тэмцээнд үзүүрлэлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хакүхогийн охин сүмогийн тэмцээнд үзүүрлэлээ

Дунд сургуулийн охидын дунд энэ жилээс эхлэн зохион байгуулагдаж байгаа “Dream Girls Cup” сүмо бөхийн тэмцээн энэ сарын 11-нд Токио хотын Сүмида фүтзалын ордонд явагдлаа. 

Тэмцээнд 200 гаруй тамирчин оролцсоноос бага ангийн ангилалд Миягино ояката буюу Хакүхо аваргын отгон охин Маюүха оролцжээ. 

Аваргын охин хэсэгтээ гурав дараалан давж, хагас шигшээд шалгаран, ёрикири мэхээр ялж, финалд үлдсэн байна. Гэвч үватэнагэ мэхээр ялагдаад анхны “Dream Girls Cup” тэмцээнд үзүүрлэлээ. 

Ялагдаад шарандаа ээж дээрээ очиж уйлсан ч удалгүй “Аавдаа заавал медаль авна гэж хэлж байсан болохоор аавыгаа баярлуулсандаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.