Ихэнх аймшгийн кинонуудыг үзэж дуусаад бид гэрлээ асаан "Бурхан минь! Энэ зүгээр л нэг кино. Тиймээс бүх зүйл зүгээр дээ" гээд тайвшрахыг хичээдэг. Харин дэлгэцэн дээр "Бодит түүхээс сэдэвлэсэн" гэх үг гарч ирэх мөчид нөхцөл байдал r-e-a-l болохыг ухаардаг. Энэ үнэхээр аймар мэдрэмж биш гэж үү? Хэрэв та гэмт хэргийн шинжтэй подкаст, сүнстэй таарсан түүхүүд, аймшигтай явдлуудад дуртай бол дараах кинонуудыг заавал үзээрэй. Хамтдаа айдас хүйдэст автацгаая…
1.The Silence of the Lambs (1991)Бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээл тооцогдох аймшгийн, триллер кинонуудын нэг The Silence of the Lambs буюу монголоор “Хурга майлах цагаар” кино нь эмэгтэйчүүдийн арьсаар хувцас оёхын тулд хөнөөдөг цуврал алуурчин Буффоло Биллийн талаар өгүүлдэг. Аз болоход киноны гол дүр бодит биш хэдий ч Буффоло Биллийн дүрийг алдартай цуврал алуурчдын нийлбэр гэж тодорхойлж болно. Жишээ нь Тэд Бандигийн эмэгтэйчүүдийг машинд хууран суулгах заль, Жерри Брудосын хохирогчдынхоо хувцас, эд хэрэглэлийг хадгалах хэв маяг гэх мэт. Түүнчлэн Гари Хайдник, Эдмунд Кемпер, Гари Ридгвэй зэрэг олон алдартай алуурчдын зан харектер, арга барилыг шингээсэн байна. Аймшигтай биш гэж үү?
2.The Conjuring (2013)
Энэхүү бие арзайлгам түүх нь паранормал судлаач Эд, Лоррейн нарын бодит түүхээс сэдэвлэсэн юм. Нөхөр Эдвардын хувьд чөтгөр судлаач, зохиолч, багш байсан бол Лоррейн нь зөн билэгч байжээ. Тэд хосоороо тусламж хэрэгтэй хүмүүст тусалж чөтгөртэй тэмцдэг байсан юм.
3.Zodiac (2007)
АНУ-ын хамгийн алдартай цуврал алуурчдын нэг болох Zodiac Killer-ийн жинхэнэ хэрэг хэзээ ч тайлагдаагүй бөгөөд 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр Сан Франциског донсолгосон алуурчин одоо болтол баригдаагүй…
4.The Texas Chainsaw Massacre (2003)
Цуврал алуурчин Эд Гэйний аймшигт гэмт хэргээс сэдэвлэсэн энэхүү аймшигт кинонд гинжин хөрөөтэй маньяк алуурчин болон түүнтэй учирсан хөөрхийлөлтэй найзуудын тухай өгүүлнэ.
5.Annabelle (2014)The Conjuring" киноны аймшигт шаазан хүүхэлдэй Аннабель энэхүү жагсаалтад оржээ. Хэдийгээр энэ кино нь 100% бодит түүх гэгддэггүй ч сүнс ангууч Уорренс жинхэнэ хүүхэлдэйг Раггеди Анн гэдэг байсан бөгөөд өөрөө хөдөлж "Надад туслаач" гэх мэт аймшигтай бичээснүүдийг бичсэн байдаг гэж тэмдэглэлдээ үлдээсэн байдаг.
6.Extremely Wicked, Shockingly Evil and Vile (2019)Зак Эфроны тоглосон Extrely Wicked, Shockingly Evil кино нь 1970-аад онд эмэгтэйчүүдийг онилдог байсан цуврал алуурчин Тэд Бандигийн бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд уг кино нь Тэд Бандигийн аллагаас илүүтэй хувийн амьдрал, сэтгэл зүйг харуулсан байдаг. Та энэхүү киноноос Тэд Бандигийн дотоод ертөнц болон алдарт жүжигчин Зак Эфроны шал өөр дүр төрхийг олж харах болно.
7. The Stanford Prison Experiment (2015)Профессор Филипп Зимбардрогийн 1971 онд хийсэн туршилтаас сэдэвлэсэн энэхүү триллер кинонд коллежийн 24 оюутан хоригдол, шоронгийн харгалзагчийн дүрд тоглож замбараагүй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар гардаг.
8. The Black Dahlia (2006)1947 онд жүжигчин Элизабет Шорт Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд алагдаж, зэрэмдэглэгдсэн байдалтайгаар олдсон бөгөөд түүний хачирхалтай үхэл Америкийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд шийдэгдээгүй аллагын нэг болон үлджээ.
9. The Mothman Prophecies (2002)Энэхүү кино нь бодит үйл явдлууд дээр үндэслэсэн ижил нэртэй номоос сэдэвлэгдсэн бөгөөд 1966 оны зун Виржиниа мужийн Пойнт Плезант хотын оршин суугчид хэд хэдэн удаа эргэн тойрондоо улаан гялалзсан нүдтэй, аварга эрвээхэйтэй төстэй амьтныг харсан талаарх хачирхалтай үйл явдлын талаар өгүүлнэ.
10. The Strangers (2008)Гэнэт л гэрт тань маск зүүсэн танихгүй хүмүүс ороод ирж байна гээд төсөөл дөө. Аймшигтай биш гэж үү. Ингээд бодохоор "Танихгүй хүмүүс" кино бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг мэдэх нь үнэхээр аймшигтай. Маск зүүсэн гурван халдагч гэртээ байсан хосыг сэтгэл зүйн хувьд айдаст автуулж буйг харуулсан уг кино нь Мэнсоны гэр бүлийн аллага, Кедди Кэйбин аллага зэрэг гурван гэмт хэргээс санаа авчээ.
11. The Hills Have Eyes (2006)16-р зууны Шотландын овгийн тэргүүн Соуни Биний түүхэн домгоос сэдэвлэсэн уг кино нь орчин үеийн сонгодог аймшгийн киноны жагсаалтад зүй ёсоор багтах билээ. Агуулгыг товч дурдвал эзгүй байгальд агуйд амьдардаг, хүний махаар хооллодог хүмүүсийн талаар өгүүлэх болно.
12. Open Water (2003)Их барьер хадны ойролцоох акул амьдардаг усанд алга болсон Америк хос Том, Эйлин нарын түүхээс санаа авсан уг бүтээл нь үнэхээр жинхэнэ түгшүүрийг танд мэдрүүлэх болно.
13. The Girl Next Door (2007)1965 онд Сильва Ликенс хэмээх өсвөр насны охиныг тамлан зовоож хөнөөсөн үйлдлээс сэдэвлэсэн энэ үйл явдал бүхэлдээ бие арзайлгам аймшигт юм. Киног үзсэний дараа бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг мэдэхэд бүр ч аймаар…
14. The Birds (1963)
Альфред Хичкокийн алдарт кино нь бодит түүхээс сэдэвлэснийг та мэдсэн үү? Тийм ээ, энэ нь Калифорниа мужийн Капитола хотод тохиолдсон "далайн шувуудын сүрэг"-ийн дайралтын талаар бодит түүх юм. Harper's Bazaar сэтгүүлийн нийтэлснээр эрдэмтэд уг хачирхалтай үйл явдлын учир шалтгааныг тодорхойлуулж чадаагүй талаар мэдэгдсэн байдаг.
15. All Good Things (2010)Хүн амины хэргээр яллагдсан Роберт Дөрстийн хэргээс сэдэвлэсэн "All Good Things" кино нь Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн магнат (Райн Гослингын дүрд) эхнэртэйгээ тогтворгүй харилцаатай болсноор эцэстээ бүх зүйл үхлээр дуусдаг талаар гардаг.
16. Changeling (2008)1920-иод онд Калифорнид 20 гаруй залуу хүүг хулгайлж, хөнөөсөн тухай түүхээс сэдэвлэн уг кинонд хүү нь хулгайлагдсан ээжийн тухай өгүүлдэг. Цагдаа нар хэдий хүүг нь олдсон гэж мэдэгдэх ч ээж нь зөнгөөрөө жинхэнэ хүү нь биш болохыг мэднэ.
17. Grimm Love (2006)Төгсөх курсийн оюутан дипломын ажлаа хийх сэдвээ хүн иддэг алуурчны түүхээр сонгох бөгөөд судлах явцдаа өөрийн мэдэлгүй алуурчны хэв маягт автаж эхэлдэг. Улмаар оюутан өөрийн харанхуй хүсэлд автаж эхэлдэг бөгөөд янз бүрийн зүйл туршиж буй талаар өгүүлдэг. Энэ түүх нь Армин Мэйвесийн бодит түүхээс сэдэвлэгдсэн байна.
18.Silent House (2011)Сүнстэй байшинд гацсан залуу эмэгтэйн тухай гардаг сэтгэл зүйн триллер кино нь 2010 онд гарсан Ла Каса Муда киноны дахин бүтээгдсэн хувилбар юм. “Silent House” киног 1940-өөд оны үед Уругвайн нэгэн жижиг хотод болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэж үздэг.
19. Monster (2003)“Monster” бол 1989-1990 оны хооронд долоон хүний амийг хөнөөсөн Флоридагийн биеэ үнэлэгч, цуврал алуурчин Айлин Вуорносын тухай намтарт гэмт хэргийн драм юм. Уг дүрээр жүжигчин Шарлиз Терон Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан.
20. The Possession (2012)Хуучин эд зүйлсээс эртний модон хайрцаг худалдаж авсан охины талаарх өгүүлэх уг киног үзээгүй хүн ховор билээ. Мэдээж хэрэг охины худалдаж авсан гоёмсог хайрцаг сүнсний гэр болж таарах бөгөөд уг киноны бодит түүхэнд модон хайрцаг бус дарсны хайрцагт шүглэсэн сүнс байдаг байна.