Хятад хэлээр "салхи-ус" гэж орчуулагддаг Фэнг шуй нь хүн ба хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалахыг судалдаг эртний Хятадын ухаан юм. Ингээд та бүхэндээ Тайландын “Maybank Investment” компанийн гаргасан 2024 оны Луу жилийн фэнг шуйн зурлагыг хүргэж байна.
Модон луу жил
2024 оны луу жил нь мод элементтэй буюу модон луу жил гэж нэрлэгдэх бөгөөд мод элемент нь эрэгтэйлэ энерги, алсын хараа, шийдвэр бүхий “ян” энергийг бэлгэддэг. Иймдээ ч энэ жилийн модон луу жил маш "өвөрмөц" жил байх болно. Мөн энэ жил уул хуурай, газар шорооны салбараас илүүтэй ногоон төсөл, ойжилт гэх мэт мод байгальтай холбоотой салбарууд тэргүүлнэ хэмээжээ. Луу амьтан нь мөн галын бэлгэдэлтэй галт амьтан учир энэ жил галын элемент давамгай байх юм. Гал бол эдийн засгийн идэвхжил, итгэл, өөдрөг байдлын бэлгэдэл. Иймд луу жилд эдийн засаг сэргэж, хүмүүсийн гал цог бадарна гэж тайлбарлажээ. Мөн гал нь эрчим хүч, технологи, анагаах ухаан, хиймэл оюун ухаан, зэрэг салбаруудад хамааралтай тул эдгээр салбаруудад таатай байх болно.
Хүмүүсийн нийтлэг энерги
Фэнг шуйд лууг тэнгэрийн амьтан хэмээн итгэдэг учир модон луу жилд хүмүүсийн итгэлийн гал бадарна хэмээжээ. Иймд энэ жил замаа олохгүй төөрөгдөлд орсон хүмүүс зорилгоо олж, хүсэл сэтгэлээ бадраах болно.
Мөнгө санхүү
Фэнг шуйн ухааны таамгаар дэлхийн эдийн засаг оны эхэн хагаст дунд зэргийн байх төлөвтэй байгаа ч 2024 оны 6 дугаар сараас эдийн засаг цэцэглэх болно гэж мэдээлжээ.
Ингээд та бүхэндээ гараг эрхсийн байрлал болон фэнг шуйн ухаанаар тооцоолсон 12 жилийн хураангуй зурлагыг хүргэж байна.
Хулгана
Модон луу жил хулгана жилтнүүдийн хувьд сорилтоор дүүрэн жил байх болно. Сорилтоос айх хэрэггүй дээ, учир нь сорилт биднийг өсөж дэвжих боломжийг нээж өгдөг. Мөн хулгана хулгана жилтнүүд сорилтоос гадна олон хүмүүстэй танилцах болно. Тэдгээр хүмүүс таны нүдийг нээх, шинэ боломжийг харахад туслах учир нээлттэй байгаарай гэж зөвлөж байна. Мөнгө санхүүгийн хувьд хулгана жилийнхэн энэ жил мөнгө хадгалах, шинэ бизнес эхлүүлэхэд нэн тааламжтай. Энэ жил таны санах түлхүүр өгүүлбэр бол “Нэгэн зэрэг хэт их зүйл рүү яарах хэрэггүй.” Юмс багаа багаар бүтдэг гэдгийг санаарай.
Үхэр
Үхэр жилтнүүдийн хувьд модон луу жил тэр чигтээ тав тухтай бүсээсээ гарах, өсөлт хөгжилттэй тулгарах жил байх болно. Тав тухтай бүснээсээ гарах нь та бүгдэд тухгүй санагдаж магадгүй ч энэ нь таны хөгжил дэвшлийн төлөө гэдгийг санаарай. Өөрчлөлтүүд бол боломж юм. Мөн фэнг шуй судлаачдын үзэж буйгаар үхэр жилтнүүд энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй гэнэ. Өндөр эрсдэлтэй спорт, гэнэтийн үйл ажиллагаануудаас зайлсхийхийг зөвлөж байна.
Бар
Хятадын эртний гүн ухаанд бичигдсэний дагуу Бар, Луу хоёр ээдрээтэй харилцаатай байдаг буюу тулалдаг амьтад аж. Иймд бар жилтэн жилийн эхний хагаст хүнд нөхцөлд орж магадгүй ч жилийн хоёр дугаар хагасаас аз таныг ивээх болно. Харилцааны хувьд бар жилийнхэн гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа анхаарах хэрэгтэй бөгөөд сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ жил таны санах түлхүүр өгүүлбэр бол “Урсгал ус хүрэх газраа заавал хүрдэг.” Ертөнцийн аясаар байж сөрөлгүй урсгалын дагуу хөвөөрэй.
Туулай
Туулайн жилтнүүдийн жил дуусаж, та бүхэн хүнд сорилтуудыг амжилттай давж чадлаа. Туулай жилтнүүд одоо санаа амарч болно. Энэ жил бол та бүхний хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмшихэд таатай жил бөгөөд хүслээ биелүүлэхэд боломжтой жил юм. Иймд та бүхэн зүгээр суулгүй дахин төрж, хийхийг хүсэж буй өөрчлөлт, туршилтуудаа итгэлтэйгээр хийгээрэй.
Луу
12 жил тутамд бид бүгд өөрсдийн төрсөн жилтэй нүүр тулдаг. Энэ давхцал нь фэнг шуйн ухаанд ертөнц тухайн хүнийг сорьж байна гэж үздэг бөгөөд луу жилтнүүдийн хувьд сорилтоор дүүрэн жил байх бололтой. Луу жил бол таны тууштай байдлыг сорих жил юм. Та бүхэн луу жилд өөрийгөө дөвийлгөн, нэр хүндтэй байхыг хичээх тусам сорилттой тулгарах бөгөөд харин эсрэгээрээ намуухан, даруухан байвал сайхан жил тохиох болно. Мөн луу жилтнүүдийн амьдралд энэ жил олон өөрчлөлт өрнөх төлөвтэй байгаа бөгөөд үүнд гэр бүл зохиох, хүүхэдтэй болох зэрэг өөрчлөлтүүд орно.
Могой
Могой жилтнүүд энэ жил боломжоор дүүрэн байх болно. Иймд өгөгдөж буй боломжуудыг бүү үрээрэй. Мөн гэр бүлийн хүрээнд хэд хэдэн өөрчлөлттэй тулгарах болно.Гэр бүл зохиох, гэр бүлийн харилцааны уур амьсгал эергээр өөрчлөгдөх гэх мэт нөхцөл байдлууд тулгарч болзошгүй. Бэрхшээлтэй тулгарсан үед могой жилтнүүд “Бэрхшээл бол өсөлт хөгжил, мэргэн ухаанд хүргэх дөт зам” гэдгийг санаарай.
Морь
Энэ жил морь жилтнүүдийн од гийх болно. Та бүхэн жилийн туршид адал явдалтай учрах төдийгүй олон газраар аялах төлөвтэй байна. Учир нь морь жилтнүүдэд энэ жил аялал аз хийморийг дагуулах болно. Иймд та бүхэн луу жилдээ шинэ газар луу явж сурах, ажлын газраа солих гэх мэт өөрчлөлтүүдийг хийж болох юм. Мөн морь жилтнүүд ганцаардаж байгаа бол замд гараад үзээрэй заяаны хань нь зам дээр хүлээж байх ч юм бил үү.
Хонь
Хонь жилд төрсөн хүмүүс энэ жил аливаад төлөвлөгөөтэй хандах хэрэгтэй. Эс тэгвээс стресс, завгүй хуваарь таныг ядраах болно. Хэрэв та өнгөрсөн жилүүдэд нэгэн хэвийн амьдарч байсан бол энэ жил өөрчлөлт хийх, амьдралын шинэ төлөвлөгөө гаргахад нэн таатай юм. Иймд та бүхэн амьдралаа шинээр төлөвлөн адал явдлыг эрэлхийлээрэй.
Бич
Бич жилтнүүдийн хувьд луу жил мөнгө санхүүгийн байдлыг ивээж байна. Харин амьдралын үйл явдлуудын тухайд бол бич жилтнүүдэд луу жилээс илүүтэй могой жилд ээлтэй байхаар байна. Гэхдээ үүнд гуних хэрэггүй юм. Бүх зүйл цаг хугацааны дагуу явагддагт итгээрэй.
Тахиа
Ерөнхий төлөвөөр тахиа жилтнүүд энэ жил мөнгө санхүү, сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байх болно. Харин амьдралынхаа ханийг олох, ажлын сайн хамтрагчтай болоход нэн таатай. Учир нь фэнг шуйн зурлагаар тахиа жилтнүүдийн хүн хоорондын харилцааг модон луу жил ивээж байна.
Нохой
Нохой жилд төрсөн хүмүүсийн хувьд модон луу жил маш том жил байх болно. Учир нь та бүхэн энэ жил маш их өөрчлөлтүүдийг туулах болно. Ажлаа солих, амьдрах орчноо солих, аялах гэх мэт өөрчлөлтүүд таныг хүлээж байна. Өөрчлөлтүүдтэй тулгарахдаа та бүхэн гүнзгий амьсгаа авч хорвоо тэнцвэр дээр оршдогийг санаарай. Харанхуйн цаана гэрэл үргэлж байдаг шүү.
Гахай
Гахай жилд төрсөн хүмүүсийг модон луу жил мөнгө санхүүгээр ивээх болно. Энэ нь та бүхнийг ердийнхөөсөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй сануулж байна. Энэ нь гэхдээ муу мэдээ биш юм. Шаргуу хөдөлмөр нь сайн орлогын эх үүсвэр гэсэн үг. Иймд та бүхэн боломжуудыг олж харан хичээгээрэй.