UBLife Logo
Newsfeed

ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Жүжигчин Б.Төгөлдөр гэж дуудуулах гоё байсан

Г.Ананд
Г.Ананд
ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Жүжигчин Б.Төгөлдөр гэж дуудуулах гоё байсан

    Хүүхдийн нүдээр бидний амьдрал, эргэн тойрон хэрхэн харагддаг болоо гэдэг надад хамгийн сонирхолтой сэдэв байлаа. Энүүхэнд эргэлдэн хийсэх уутнаас авхуулаад тэртээд гялтганан түгэх одод хүртэл, тэдний сониучирхах зүйлс яг л огторгүй шиг хязгааргүй. Тэр хязгааргүй сониучирхал дунд юу нүдэнд нь бас сэтгэлд нь тусдаг бол, хүрээлсэн орчноо хэрхэн хардаг бол, энэ бүхэн тэднийг хэн болгодог бол гээд л хүүхдийн хараа, сонирхлыг тойрсон миний асуултууд хөвөрдөг.  Хариулт, бас урам зориг хайн энэ сурвалжлагыг бэлдэхээр гарахдаа хотынхоо урдаас төв, зүүнээс баруунш явсаар Баянхошууны эцэст төгсөв. Ийн аялсаар цэцэгчин, төгөлдөр хуурч, кино жүжигчин, зураач, нүүр будагч болох мөрөөдөлтэй хүүхдүүдтэй танилцлаа. Тэд миний нүдийг нээж өгөх шиг. Надаас ихийг үзсэн ч юм шиг. Хайрлана гэж юу байдгийг ч зааж өгөх шиг. Зөв буруу, сайн муугийн ялгааг илчлэх шиг. Бид бүгд л гэрэлт ирээдүйг хүсэмжилдэг. Гэхдээ тэр нэхэн элдэх ирээдүй гэгч нь яг бидний дэргэд ‘Сандлыг яагаад сандал гэж нэрлэсэн юм бэ?’ гэхчлэн гэнэн сэтгэлээр хорвоог сониучирхан орших ажээ. Насандаа баймгүй хэрсүү, манай хамгийн бяцхан зочин болох Содномцэрэнгийн Алигэрмаа, дүрслэх урлагийн багш болох хүсэлтэй Мэндбаярын Гүнчинлхам, өнгөрсөн сард Чех улсад болсон Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” уралдаанд түрүүлээд ирсэн Баттулгын Гүен, Каннын кино наадамд оролцсон анхны монгол бүтээл болох “Баавгай болохсон” киноны жүжигчин Батсайханы Төгөлдөр, цусны хоргүй хавдраас үүдэн баруун нүдээ авхуулсан, мэргэжлийн нүүр будагч болох мөрөөдөлтэй Чойдогжамцын Отгонсүрэн нарыг танилцуулъя. Тэд авсан зургуудаараа та бүхнийг өөрсдийн ертөнцөд хөтлөх болно.

Аав шигээ хүмүүсийг авардаг онцгой байдлын гал сөнөөгч болно гэж боддог байсан чинь кинонд тэнцээд энэ л миний зүйл байна гэж бодсон.

''Баавгай болохсон'' киноны жүжигчин Б.Төгөлдөрийн дарсан зургууд.

Ямар ч гэрэлгүй гудамжаар найзтайгаа яриад алхаад явахаар их тайван санагддаг.

Хүмүүсийн хувьд хашаан дотроо л гоё байвал гадаа нь ямар байх нь хамаагүй юм шиг, сонин.

Нисдэг байсан бол хүйтэнд алхаж, түгжрэхгүй шууд очмоор байгаа газраа очмоор байна. Тэгээд бас жил бүрийн Каннын кино наадамд очиж кино үзэхийг хүсэж байна.

Францад хүмүүс монголчуудаас шал өөр санагдсан. Эелдэг.

Дараагийн хэсэг ирэх долоо хоногт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.