UBLife Logo
Спорт

Хокүсэйхо зодог тайлж, Миягино ояката зиндаа буурлаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хокүсэйхо зодог тайлж, Миягино ояката зиндаа буурлаа

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн сахилгын асуудал хэлэлцлээ. 

Юуны өмнө дэвжээнийхээ бөхчүүдийг зодох, дэглэх хэрэг үйлдсэн маэгашира Хокүсэйхогийн гаргасан зодог тайлах хүсэлтийг хүлээн авч, сүмо бөхийн тооноос хаслаа. 

Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй, дэвжээнд нь дэглэлтийн хэрэг гарсан Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулах шийтгэл оноолоо. Ийнхүү тэрээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гарч, ояката нарын хамгийн доод хэсэгт орно гэсэн үг юм. Мөн Миягино оякатаг гурван сарын цалингийн 30 хувиар торгожээ. Ирэх гуравдугаар сарын тэмцээнд Исэгахама галаас тусгай ояката илгээж, Миягино дэвжээнд хяналт тавьж ажиллана гэсэн тун хачирхалтай шийдвэр гарсан байна. Дэвжээ удирдах эрхийг нь бараг авчихлаа гэсэн үг. Ингээд Хаврын тэмцээний дараа холбоонд тайлан тавих ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.