UBLife Logo
Спорт

Одри Жименез хөвгүүдийн бөхийн тэмцээнд түрүүлсэн анхны охин болжээ

Ub.life
Ub.life
Одри Жименез хөвгүүдийн бөхийн тэмцээнд түрүүлсэн анхны охин болжээ

18 настай Одри Жименез Аризона мужийн ахлах сургуулийн бөхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн төрөлд түрүүлсэн анхны охин болж түүхэнд бичигджээ. Тусоны Саннисайд ахлах сургуулийн сурагч охин 48 кг-ийн жинд өрсөлдсөн ба финалын шатанд Карсон Майлзыг 7:5 харьцаагаар ялсан байна. 

Жименез охидын төрөлд гурван удаа дараалан түрүүлснийхээ дараа ийнхүү муж улсын аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн ангилалд оролцох хүсэлтээ гаргасан аж. 

"Хөвгүүдтэй барилдах нь намайг бага зэрэг сорино гэж бодож байна. Ямар ч байсан Саннисайдыг төлөөлөн хөвгүүдтэй барилдахаар болсондоо баяртай байна" хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард ярьж байжээ. 

Тэрбээр уг тэмцээнд түрүүлснээс хойш хэдхэн хоногийн дараа Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын тамирчин Кэти Дутчакийг ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Fox News

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.