Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл


Өсвөр насны болоод залуухан охид бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч, хань болох үүднээс шинэхэн булангаа эхлүүлж байна. Хэрэв та бүхэнд авахыг хүсэж буй мэдээлэл байгаа бол ([email protected]) мэйлээр өөрийн асууж тодруулахын хүссэн зүйл болоод санал сэтгэгдлээ хуваалцах боломжтой юм шүү. Хамгийн гол нь танд хамгийн найдвартай эх сурвалжаас мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

Сарын тэмдэг анх удаа ирэх, түүний дараах 2-3 удаагийн тохиолдол зэрэг нь охидод янз бүрээр тусдаг. Мөн хэдийнэ нас биед хүрсэн ч одоо болтол сарын тэмдэг ирэх мөчлөг нь алдагдаж, мөн ирэх болгонд бэлтгэлгүй, тухгүй байдалд орох тохиолдол ч их. Тиймээс та бүхэндээ сарын тэмдгийн тухай мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Сарын тэмдгийн өмнөх шинж тэмдгүүд болоод өвдөлтийг намдаах зөвлөмж, аргачлалуудыг танилцуулж байна. Сарын тэмдгийн үеийг аятайхан даван гарах гол арга нь бэлтгэлтэй байх юм. Юу юугүй сарын тэмдэг ирэх гэж буй үед тохиолддог дараах шинжүүдийнг анзаарч, мөн хэрхэн таагүй байдлыг намжаах тухай зөвлөмжүүдийг сонирхоорой.

1. Хөх маш эмзэг болно

Сарын тэмдэг ирэхээс өмнөх өдрүүдэд чиний хөх хэт мэдрэмтгий эсвэл бага зэрэг өвдөж ч магадгүй. 

Яагаад тэгдэг вэ? 

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ нь ихэвчлэн эстроген ба прогестерон гэсэн хоёр дааврын түвшин өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Сарын тэмдэг ирэх үед эстроген, прогестерон нь хөхний булчирхайг (мөн сүүний булчирхай гэж нэрлэдэг) томроход хүргэдэг бөгөөд энэ нь хөндүүрлэж, өвдөхөд хүргэдэг байна.

Тэсэхийн аргагүй хэцүү, тухгүй, өвдөлттэй байгаа үед жоргүй олгодог өвчин намдаагч уух, хүйтэн зүйлээр жин тавих, эсвэл бүлээн зүйл хэрэгтэй мэт санагдвал бүлээн жин тавих зэргээр өөрт таатай байдлаар жин тавиарай. Мөн маш тухтай, даавуун хөхний даруулга зүүх шаардлагатай.

2. Базлалт

Энэ бол ихэнх хүний хувьд хамгийн хэцүү байдаг өвдөлтүүдийн нэг билээ. Хэвлий, бэлхүүс болон гуяны хэсгийг даган өвдөх бөгөөд заримдаа хурц хатгаж буй мэдрэмж төрнө. Энэ нь голчлон сарын тэмдэг ирэхээс өмнөхөн умайн салст бүрхэвчээс ялгардаг простагландин хэмээх химийн үрэвсэлт бодисоос үүдэлтэй байдаг. Өвдөлт сарын тэмдгийн эхэн үед хамгийн их байдаг. Жин тавих нь хамгийн ихээр тус болдог байна.

3. Дотор муухайрах

Дотор муухайрахаас гадна толгой өвдөлт мэдрэгдэж болно. Цэвэр агаарт гарах, дотор муухайралтын эсрэг эм уух, халуун цай ууж жигнэмэг идэх зэрэг нь сайнаар нөлөөлж болно. Хэрэв энэ байдал дээрдэхгүй, улам бүр хэцүү болж эхэлбэл эмчид хандах шаардлагатай. 

4. Гэдэс дүүрэх

Прогестерон дааврын хэмжээ буурсны дараа умайн салст бүрхэвч простагландиныг ялгаруулж, үүний үр дүнд умайн булчингийн агшилт, базлалт үүсдэг байна. Үүнтэй холбоотойгоор гэдэс дүүрэх бөгөөд ус сайн ууж, кофейн хэрэглэхээс зайлсхийж, давсны хэрэглээг багасгах нь үр нөлөөтэй. 

5. Батга гарах

Эстроген ба прогестерон дааврын түвшин буурсантай холбоотойгоор батга гарч эхэлдэг. Ийм тохиолдолд аль болох нүүрний арьсаа сайтар арчилж, угаагч шингэн ашиглаж, мөн эрүүл хооллох хэрэгтэй.

6. Сэтгэл санаа тогтворгүй болно

Сарын тэмдэг ирэхээс өмнө бие махбодийн шинж тэмдгүүд төдийгүй сэтгэл хөдлөлийн хувьд хачирхалтай шинж тэмдэг илэрдэг. Энэ үед илүү цочимтгой, уур бухимдалтай болох бөгөөд хэсэг хугацааны дараа гайгүй болдог. Дааврын хэлбэлзлээс үүдэн сэтгэл санаа тогтворгүй болдог бөгөөд аль болох тайван байж, өөрийгөө амраах нь чухал.

7. Үтрээнээс илүү зунгааралдсан шингэн ялгарна

Үтрээнээс ялгарал бий болох нь чиний эмзэг эрхтэн орчмын цэвэр, тэнцвэртэй байдлыг хангах зорилготой. Сарын тэмдэг ойртох мөчид тэрхүү ялгарал илүү өтгөн, цайвар өнгөтэй болж хувирдаг бөгөөд энэ нь зүгээр юм шүү. 

Сарын тэмдгийн үеийн яаралтай тусламжийн хайрцаг бэлдэх:

I. Өдөр тутам болон хэрэглэл, тампон, сарын тэмдгийн аяга зэргийг биедээ авч явах

II. Маш тухтай дотуур хувцас өмсөх

III. Халдаг наалт. Сарын тэмдгийн үеийн өвдөлтийн намдаана.

IV. Өвчин намдаах эм.

V. Өөрт хэрэгтэй зүйлсээ эвч явахад туслах жижиг даавуун цүнх, кошлок авах хэрэгтэй

VI. Гэнэт ирсэн тохиолдолд хэрэг болох илүү дотуур хувцас, өмд, банзал зэргийг хэрэг болох газраа тавих

VII. Гар ариутгагч. Мэдээж хэрэглэл солино гэдэг тийм ч цэвэр үйлдэл биш шүү дээ. Магадгүй гараа угаах боломжгүй нөхцөлд ч байх юм билүү.

VIII. Нойтон болон хуурай халаасны алчуур

IX. Хар шоколад. Сарын тэмдгийн базлалтыг илүү зөөлрүүлэхэд тусалдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.