Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жеффри Эпштейний "секс арал"-д зочилсон хүмүүсийн мэдээлэл задарчээ


Victoria’s Secret-ийн толгой компани болох L Brands-ийн санхүүч Жеффри Эпштейнийг насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн зэрэг ноцтой үндэслэлүүдээр 2019 баривчилж байв. Гэвч тэрбээр наймдугаар сард шоронд амиа егүүтгэснээр эл дуулиант хэрэг царцсан. Гэхдээ Эпштейнийг шоронд нас барсан нь амиа хорлолт бус, бэлгийн хүчирхийлэл, педофил хэрэгт холбогдохоос болгоомжилсон нөлөө бүхий хүмүүс түүнийг ам алдахаас айн "арга хэмжээ" авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байв. 

Тухайн үед Эпштейн хувийн аралдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг авчирч секс үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд тэрэнд нь дэлхий дахинд танигдсан нөлөө бүхий хүмүүс зочилж байсан гэх шуугиан ихээхэн анхаарал татаж байсан юм. Эпштейний элит хүрээллийнхний зугаацдаг байсан уг "педофил арал"-д очсон охидын хамгийн бага нь 12 настай байсан гэж прокурорууд мэдэгдэж байв. 

Тэгвэл саяхан АНУ-ын Виржиний арлууд дунд орших Эпштейний эзэмшдэг байсан Литл-Сент-Жеймс аралд зочилсон хүмүүсийн гар утасны байршлын мэдээлэл задарчээ. Тодруулбал, аралд очсон 200 орчим хүний гар утасны 166 байршлыг илрүүлсэн ба эдгээр нь тухайн хүмүүсийн ажил, гэрийн байршил байх өндөр магадлалтай юм. Энэ ажлыг өмнө нь Near Intelligence нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан дата брокерыг компани хийсэн гэдгээ WIRED-ийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдэд мэдээлсэн аж. Гэхдээ хэний захиалгаар, ямар зорилгоор хийснээ тайлбарлахаас татгалзсан байна. 

Near Intelligence эдгээр байршлын мэдээллийг онлайн зар сурталчилгааны дуудлага худалдаанаас олж авсан гэж мэдээлжээ. Гар утасны хэрэглэгчдийн талаарх мэдээллийг утсан дээр суулгасан программуудаар дамжуулан авах боломжтой байдаг аж. 

Эдгээр нь 2016 оны долоодугаар сараас эхлээд 2019 оны долоодугаар сарын 6 хүртэл буюу Эпштейнийш баривчлагдах хүртэлх гар утасны байршлын мэдээлэл юм байна. 

Near Intelligence-ийн мэдээлснээр эдгээр хүмүүс АНУ-ын 26 муж, 80 хотоос Литл-Сент-Жеймс арлыг зорин ирж байсан бөгөөд зочдын олонх нь Флорида, Массачусетс, Техас, Мичиган, Нью-Йоркоос ирсэн байжээ. 

Эх сурвалж: Wired

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
3 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
2
2
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.