UBLife Logo
Newsfeed

4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Дөрөвдүгээр сар айсуй... Урин дулаан цаг агаар, бороо, чийгийн үнэр ирж байна гэж бодохоор ямар гоё вэ? Сайхан мэдээ гэвэл энэ дөрөвдүгээр сарын цаг агаарын дундаж хэм олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Гэхдээ хамаагүй нимгэн хувцаслаж болохгүй шүү. Хаврын салхи хавирга нэвт гэдэг дээ. Ингээд та бүхэндээ ус цаг уур судалгааны төвөөс мэдээлж буй ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. 

Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна 

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нугтаар ОЖД–ийн орчим байна. 

Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.