UBLife Logo
Спорт

Луис Энрике: Мбаппег үргэлж тоглуулаад байвал долоо хоног болгон нэг л хөгжим сонсох мэт уйтгартай

У.Чинзориг
У.Чинзориг
Луис Энрике: Мбаппег үргэлж тоглуулаад байвал долоо хоног болгон нэг л хөгжим сонсох мэт уйтгартай

"Парис Сент-Жермен" клуб өнгөрсөн шөнө "Марсель" багийг талбайд нь 2:0-ээр хожсоноор Лиг 1-ийг 12 онооны зөрүүтэй тэргүүлж эхэллээ.

Велодром цэнгэлдэхэд явагдсан эл тоглолтын эхний хагасыг хүн дутуу өндөрлүүлсэн "ПСЖ"-гээс Витинья 52 дахь минутад гоолдож, тооны харьцааг нээсэн юм.

Улмаар сэлгэгдэн талбайд орж ирсэн Гонкало Рамос 85 дахь минутад нэмж гоолдсоноор, "ПСЖ" клуб "Марсел"-ийн талбайдаа 19 тоглолтод хожигдоогүй шилдэг цувралыг зогсоолоо.

Энэ зун "Реал Мадрид"-д нэгдэхээр төлөвлөж буй "ПСЖ" клубийн ахлагч Килиан Мбаппе 63 дахь минутад сэлгээнд суусан. Гэхдээ тухайн мөчид Мбаппегийн царайнд эргэлзсэн, сэтгэл дундуур байдал илт тодорсон юм.

Тэгвэл "ПСЖ" клубийн дасгалжуулагч Луис Энрике түүнийг сэлгээнд суулгасан шийдвэрийнхээ талаар "Хүмүүс миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үү? Надад хамаагүй. Мбаппег үргэлж тоглуулаад байвал долоо хоног болгон нэг л хөгжим сонсох мэт уйтгартай. Би дасгалжуулагч. Тиймээс би энд долоо хоног болгон шийдвэр гаргадаг. Би "ПСЖ"-гийн төлөө чадах бүхнээ хийж байна, би Парис дахь сүүлчийн өдрийг хүртэл өөрийн санаснаа хийх болно" гэсэн юм.

"ПСЖ" клуб аваргын цомоо хамгаалахын тулд үлдсэн долоон тоглолтоос ердөө 10 оноо авахад л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.