Тайландын Пукет хотноо хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн 3-р сарын 31-ээс 4-р сарын 12-ний өдрүүдээр явагдаж байна.
Олимпын эрхийн оноо олгох хариуцлага өндөр эл тэмцээнд Монголоос гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх ажээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч сорино.
Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг, 71 кг-д Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Пукетыг зорьжээ.