UBLife Logo
Спорт

Криштиано Роналду карьерийнхаа 882 дахь гоолоо орууллаа

У.Чинзориг
У.Чинзориг
Криштиано Роналду карьерийнхаа 882 дахь гоолоо орууллаа

Бямба гарагт явагдсан Саудын Арабын Про лигийн "Аль-Насср" болон "Аль-Тай" клубүүдийн тоглолтод Криштиано Роналду хэттрик хийлээ. Энэ нь түүний хувьд, энэ улирлын Про лигт хийсэн хоёр дахь, карьерийнх нь 64 дэх хэттрик юм. 

Улмаар баг нь өрсөлдөгчөө 5:1-ээр хожлоо. Дэлхийн шилдэг тоглогчид олгодог БаллонДор шагналыг тавантаа гардсан 39 настай Роналду энэ улирлын Про лигт 26 дахь гоолоо оруулсан нь энэ.

Тэрбээр Саудын Арабын лиг дэх мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. 

Түүнчлэн Роналду карьерийнхаа 900 дахь гоолын баяраа тэмдэглэхэд ердөө 18 гоол түүнд дутуу байгаа юм.

Мөн саяхан Роналду Про лигийн гуравдугаар сарын шилдэг тоглогчоор тодров. 

Гэвч "Аль-Насср" клуб лигийнхээ хоёрдугаар байрт бичигдэн, Про лиг өндөрлөхөд есөн тойрог дутуу үед тэргүүлэгч "Аль-Хилал"-аас 12 оноогоор хоцорч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.