Казахстаны боксын холбооны хэвлэлийн албанаас Парис-2024 олимпын наадамд медаль хүртсэн тамирчдаа хэрхэн шагнах талаар мэдээлэл хийлээ.
Саяхан Италид болсон олимпын эрхийн тэмцээнд түрүүлсэн, эрх авсан тамирчдыг 20 мянган ам.доллар, ерөнхий дасгалжуулагч Мырзагали Айтжановыг 10 мянган ам.доллароор шагнасан билээ. Тэгвэл Парист медаль авсан тамирчдыг маш том шагнал хүлээж байна.
Парис-2024
1-р байр – 220 мянган ам.доллар
2-р байр – 120 мянган ам.доллар
3-р байр – 70 мянган ам.доллар
4-р байр – 30 мянган ам.доллар
5-р байр – 10 мянган ам.доллар
Одоогийн байдлаар Казахстаны боксчдоос Карина Ибрагимова, Сакен Бибосынов, Махмуд Сабырхан, Асланбек Шымбергенов, Нурбек Оралбай, Айбек Оралбай, Камшыбек Кункабаев нар эрхээ аваад байгаа юм.