UBLife Logo
Newsfeed

"Black Mirror" цувралаас бодит амьдралд биеллээ олж буй 7 зүйл

"Black Mirror" цувралаас бодит амьдралд биеллээ олж буй 7 зүйл

"Black Mirror" цувралын шүтэн бишрэгч, үзэгчид байна уу? Тийм бол тэрхүү цувралаас яг бодитойгоор биеллээ олж буй хэд хэдэн сонирхолтой үйл явдлыг танилцуулах гэж байна. 


1. S1, Episode 3: The Entire History of You  

Амьдралын мөчүүдээ бичиж аваад эргүүлэн үзэж сонсох боломж

Хүн төрөлхтөн өнгөрсөнд болсон бүх зүйлээ эргүүлэн ухрааж харж болдог, бүх үйл явдлаа хадгалж болдог тийм цаг үеийг энэхүү ангид харуулдаг билээ. Мэдээж хэрэг үүнээс үүдэн сөрөг үр дагавар ихээхэн гарч, хүмүүс өнгөрсөндөө хэт шунаж, хэн нэгний өнгөрсөнд тохиолдсон зүйл рүү хэт шунах, худал ярьсан бүхэн дэлгэгдэж, үл ойлголцол үүсэх гэх мэт олон хэцүү үйл явдал болдог.

Харин өнгөрөгч оны 10 сард "Rewind Pendant" хэмээх төхөөрөмж нээлтээ хийсэн нь энэхүү үйл явдал руу улам бүр дөхөж буй хэрэг болов. Энэ нь таны сонсож, ярьж буй бүх зүйлийг өөртөө хадгалж авах болно. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар танд эргүүлээд хэн нэгний хэлсэн зүйлийг сануулах, хүүхдийн тань ярьж байсан инээдтэй зүйлийг эргүүлэн сонсгох, дэлгүүрээс аваарай гэж захисан зүйлийн нэрийг эргэн сонсох гээд өдөр тутамдаа ашиглах боломжтой аж. Мэдээж хэрэг бид эерэг байдлаар ашиглаж, амьдралдаа хэвшүүлэхэд маш тустай төхөөрөмж билээ. Гэхдээ олон нийтээс үүнийг тийм ч хэрэгтэй зүйл биш, хүн болгонд байх ёсгүй зүйл хэмээн үзэж буй хэсэг олон байна. 

Мөн маш олон газар нэгэн зэрэг бүх үйл явдлыг бичиж хадгалж авах нүдний шил, төхөөрөмж зэргийг хөгжүүлж эхлээд байна.

2. S2, Episode 1: Be Right Back

Хиймэл оюун ухаан ашиглан хайртай хүмүүсээ эргүүлэн авчрах

Энэхүү ангид автомашины ослоор өөд болсон найз залуугаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар дахин амьдруулж буй тухай өгүүлдэг. Хиймэл оюун ухаан залуугийн хуучин мэйлүүд, бичлэг, текст зэргээс тэрхүү залуугийн зан байдлыг судлан, яг ижил байдлаар харилцах нэгнийг бүтээнэ. Гэвч яг хүн шиг сэтгэл хөдлөл гаргаж, өөрийн шийдвэр гаргах боломжгүй учир аажмаар эмэгтэй түүнээс уйдах болно.

Хүмүүсийн холограм маш удаан хугацаанд ашиглагдаж ирсэн учир энэ нь тийм ч холын, бүтэшгүй зүйл биш билээ. Өнгөрсөн жилийн 9 сард Өмнөд Солонгосын доктор Ён Донву "Дижитал ихэр" хэмээх нэгэн зүйлийн тухай мэдээлэл хүргэсэн бөгөөд хүмүүсийн онлайн орчинд үлдээсэн бүх мэдээллүүдийг ашиглан яг ижил нэгнийг бүтээх тухай ойлголт болохыг ярьсан байна. Яг л энэ анги дээрх шиг гэсэн үг билээ. Гэхдээ энэ үйл явдал хэд хэдэн сөрөг талтайг дурдсан бөгөөд, хүмүүс хэн нэгнээс салах, холдох, тавьж явуулах чадваргүй болох магадлалтайг анхааруулжээ. 

3. S4, Episode 5: Metalhead

Аллагын робот ноход

Тэр чигтээ хар цагаан өнгөөр хийгдсэн цус ангид хүмүүсийг хөнөөхөөр оролдож буй робот нохойнуудын тухай өгүүлэх болно. Тэд маш өндөр хөгжилтэй бөгөөд аллага хийхэд бүрэн тоноглогдсон, дээрээс нь цэнэг нь хэзээ ч дуусна гэж байхгүй. Өөрөө өөрийгөө цэнэглэдэг, ямар ч хүнийг ДНХ мэдээллээр нь мөшгиж олох чадвартай маш аюултай дайснуудын тухай гарах бөгөөд энэ нь бодит амьдрал дээр бий болоход маш ойрхон байна хэмээн хүмүүс үзэж байгаа юм.

Учир нь АНУ-ын Аляска мужийн нэгэн нисэх буудалд зэрлэг амьтад үргээх зорилгоор робот нохой ашиглаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдлаа. "Boston Dynamics" компанийн бүтээсэн уг робот нохой нь 70,000 орчим үнэтэй, мөн бодит харагдуулахын тулд амьтны арьсаар бүрхэх боломжтой гэнэ. Нислэгийн явцад саад болдог учраас олон төрлийн арга туршиж үзээд, сүүлд энэхүү робот нохойг туршиж эхэлсэн аж. "Boston Dynamics" компанийн хувьд бүтээсэн робот нохойнуудыг нь Нью-Йорк хотын цагдаагийн газар мөн ашиглаж эхлэх болсон байна.

4. S3, Episode 4: San Junipero

Оюун ухаанаа интернэт рүү шилжүүлэн авах

"Black Mirror" цувралын хамгийн олно хүний сэтгэлийг хөдөлгөсөн ангийн нэг бол "Sam Junipero" билээ. Энэхүү ангид хүмүүс нас барсан хойноо эсвэл хөгширсөн хойноо өөрсдийн оюун ухааныг шилжүүлэн дахин залуугаар амьдарч болох газрын тухай өгүүлдэг. 

Бодит байдал дээр бид өөрсдийн оюун ухаан, бүхий л мэдээллийг тархинаасаа онлайн орчин руу хуулах боломж руу ойртсоор байна. "Meat Space" буюу махан биеийг орхиж, илүү чөлөөлж, цаашид онлайн орчинд ч амьдрах боломжийг судалж буй эрдэмтэд их байгаа бөгөөд энэ тухай маш олон сонирхолтой нийтлэл гарсан байдаг. Та бүхэн ЭНД дарж, яг энэхүү ангитай холбоотой бичигдсэн нийтлэлийг унших боломжтой юм шүү. 

5. S3, Episode 1: Nosedive

Олон нийтийн сүлжээгээр дамжуулан үнэлэгдэх систем

Энэхүү ангид сошиал статус буюу бидний нэрлэж заншсанаар "Rank", "Үнэлгээ"-нд донтсон эмэгтэйн тухай өгүүлнэ. Бид олон нийтийн сүлжээнд ямархуу байх нь, хэр их үнэлэгдэх нь чухал цаг үед амьдарч байгаа гэхэд буруудахгүй. 

Үүн дээр нэмээд, Хятад улс “Social Credit System”-ийг улс даяар иргэд, төрийн албан хаагчид болон аж ахуй нэгжүүдийг хянах, тэдэнд хариуцлага тооцох зорилгоор туршиж эхэлсэн билээ. Хиймэл оюун ухаанд суурилсан систем нь хяналтын камерт бичигдсэн иргэдийн үйлдэл, замын хөдөлгөөний зөрчил, иргэдийн банк, интернэт хэрэглээний түүх, гэмт хэргийн тэмдэглэл зэрэгт дүн шинжилгээ хийж “иргэдийн зан байдалд үнэлгээ өгөх” замаар ажилладаг билээ. 

6. S5, Episode 3: Rachel, Jack and Ashley Too

Холограм, робот уран бүтээлчдийн үе

Ашли хэмээх уран бүтээлчид донтоу, шүтэх болсон ганцаардмал өсвөр насны охин хайртай дуучныхаа жижигхэн робот тоглоомыг авхуулах болно. Тэр нь урмын үг хайрлаж, хамт дуулж, бүжиглэж, байнга дэргэд нь байх бөгөөд өөрийнх нь дэргэд байх хайртай дуучин шиг л сэтгэгдэл өгөх болно. Гэвч цаана нь дуучин бүсгүй өөрийг нь хянахаар оролдох мөнгөнд донтсон менежертээ хорлогдож, комд орсон байдаг.

Уран бүтээлчид өөрсдийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн бүтээгдэхүүнийг зарах цаг үе энүүхэнд байгаагаас гадна саяхан болсон нэгэн үйл явдал энэхүү ангийг илүү бодитой болгосон юм. АВВА хамтлаг тусгайлан зассан танхимд холограм байдлаар тоглолтоо хйиж буй тухай мэдээллийг та мэдээж дуулсан биз ээ. Яг л энэ ангид гардаг шиг, холограм байдлаар уран бүтээлчдийн тайзан дээр тоглуулах боломжтой болсон гэсэн үг. 

7. S5, Episode 1: Striking Vipers

Метаверс дэх хайр дурлал

Удаан хугацаанд харилцаагүй байсан хоёр найз дурсамжаа сэргээн онлайнаар холбогдон тоглох бөгөөд өөрсдийн бүтээсэн дүрдээ орж, тоглох явцдаа нэгэндээ дурлаж, тоглоом дотроо хайр дурлалын харилцаа үүсгэх болно. "Virtual Reality" буюу виртуал бодит байдал бидний амьдарч буй бодит байдлаас ялгаагүй болж ирэх цаг тун ойрхон байна. VR ашиглан тоглоом дотроо явж орох, бодит мэт тоглох алхмууд хийгдсэн бөгөөд магадгүй тэр дотор мэдэрч буй бүхэн бодитой мэдрэгддэг болох шинэчлэл тун ойрхон байгаа билээ. 

Мөн Black Mirror цувралын "USS Callister" ангид энэ тхуай өгүүлдэг. Тоглоом дотор бодит дүрүүдийг бүтээж, тэднийг хорьж буй тухай өгүүлэх бөгөөд энэ бүхэн тун ойрхон байгааг хүмүүс ярьж байна.

Apple компанийн бүтээсэн Apple Vision Pro бол энэхүү үйл явцын хамгийн том, эхний шат гэж хэлж болох билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.