UBLife Logo
Дэлхий

Франц улс ганц бие эцэг эхчүүдэд зориулж ажлын 4 өдрийг турших гэж байна

Ub.life
Ub.life
Франц улс ганц бие эцэг эхчүүдэд зориулж ажлын 4 өдрийг турших гэж байна

Франц улс гэр бүлээ салгуулсан иргэддээ зориулж ажлын дөрвөн өдрийг турших гэж байна. Энэхүү санаачилгыг Ерөнхий сайд Габриэль Аттал эхлүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сараас сонгогдсон төрийн албан хаагчид шинэ журмын дагуу ажиллаж эхлэх гэнэ. Францад стандартын дагуу долоо хоногт 35 цаг ажиллах ёстой байдаг аж. Хэдийгээр төрийн албан хаагчдын ажлын өдрийг танасан ч энэ стандартыг мөрдөх ёстой тул дөрвөн өдөр уртасгасан цагаар ажиллана гэжээ.

Мөн энэ боломжийг зөвхөн гэр бүлээ цуцлуулсан иргэд л эдлэх боломжтой гэдгээрээ онцлог. Франц улсад нийт хүүхдүүдийн 12 хувь буюу хагас сая орчим хүүхэд салсан эцэг эх дээрээ ээлжилж амьдардаг гэх тооцоо гарч, энэ нь хүүхдүүдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар гаргаж ирсэн байна. Иймд эцэг эхчүүдэд хүүхдэдээ цаг гаргаж, ажил амьдралын тэнцвэрээ хадгалахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд энэ бодлогыг хэрэгжүүлж байна гэжээ. Тэрнээс Францын бага, дунд сургуулиуд ихэвчлэн лхагва гарагийн үдээс хойш хичээлгүй байдаг нь "ажлын 4 өдөр" бодлогыг хэрэгжүүлэхэд нэг талаар түлхэц болсон байна. 

Тус улс сүүлийн жилүүдэд ажлын цагийг багасгах бодлогыг төр, хувийн хэвшилдээ нэвтрүүлж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар 10,000 орчим ажилчин долоо хоногт дөрвөн өдрөөр ажиллаж байгаа аж. Энэ загварыг нэвтрүүлсэн зарим компанид бүтээмж нэмэгдэж, боловсон хүчний эргэлт багассан гэнэ. 

Эх сурвалж: Yahoo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.