Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Sociopath" байх ямар байдаг вэ + Тэдний амьдрал юугаараа өөр вэ?

Орчин цагийн "хадны мангаа" гэгдэж буй социопатууд үнэхээр яригддаг шигээ аймшигтай хүмүүс мөн үү?


Орчин цагт хүмүүс болсон явдал, гэмт хэргийн подкаст, баримтат киног сонирхон үзэх болсон. Үүнтэй холбоотойгоор цуврал алуурчин, хүн амины хэрэгт холбогдсон хүмүүст байдаг нийтлэг сэтгэл зүйн асуудал, хувь хүний хэв шинжийн талаарх мэдээлэл түгээмэл болсон билээ. Тэр дундаа психопат (psychopath), социопат (sociopath) хүмүүсийг "төрөлхийн" алуурчин, хүйтэн цэвдэг сэтгэлтэй гэх ойлголт хамгийн их тархсан. Тэгвэл психопат, социопат гэж хэнийг хэлэх вэ, тэд үнэхээр яригддаг шигээ аймшигтай хүмүүс үү, энэ хоёр ойлголт юугаараа ялгаатай вэ?

Юун түрүүнд психопат, социопат нь нийгэмд харш зан үйл, сэтгэл хөдлөлөөс ангид байх зан чанарын эмгэгийг илэрхийлдэг нэр томьёо.  Психопат болон социопат хоёрын хооронд төстэй шинж чанар олон боловч ялгаатай зүйл ч бас бий. 

Нью-Мексикод гэмт хэргийн психопат болон бусад сэтгэцийн эмгэгүүдийг судалдаг тархи судлаач, доктор Кент Киел дараах мэдээллийг өгчээ. 

Социопат гэж юу вэ?

Социопат гэдэг нэр томьёо нь 1920-1950 оны хооронд буюу сэтгэл зүйн анхдагч онолуудын нэг бихевиоризмын үед гарч иржээ. Хүмүүс социопатуудыг төрхдөө л сэтгэл хөдлөлгүй, бусдыг өрөвдөх, ойлгох чадваргүй гэж төсөөлдөг. Гэвч энэ нь шинжлэх ухааны талаас ташаа ойлголт бөгөөд социопат гэх нэр томьёог Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлагаас (DSM-5) хасаад 20 орчим жил болж байгаа аж. 

Психопат гэж юу вэ?

Психопат нь мөн л DSM-5-ын дагуу албан ёсны онош биш боловч сэтгэл судлалын шинжлэх ухаанд өдийг хүртэл сэтгэл хөдлөлгүй, хүйтэн, түрэмгий, нийгмийн эсрэг зан чанарыг илтгэсээр байна. Психопат зан чанар бага наснаас илэрч эхэлдэг бөгөөд хосын харилцаа, гэр бүл, найз нөхөд, сургууль, ажил гээд тухайн хүний амьдралд бүх талаар нөлөөлдөг гэж 2021 онд Frontiers of Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. 

Тэгвэл энэ хоёр зан чанар юугаараа ялгаатай вэ? 

  • Социопатууд аливаа үйлдлийг хийхдээ бусдад хэрхэн нөлөөлөхийг огт харгалзаж үздэггүй. Гэвч психопатууд хийсэн үйлдлээсээ өөрийгөө тусгаарлахдаа сайн,  социопатуудтай харьцуулахад хийсэн үйлдэлдээ бага гэмшдэг. 
  • Социопатууд тогтвортой ажиллах, гэр бүлийн тогтвортой харилцаа үүсгэх тал дээр асуудалтай байдаг бол психопатууд гаднаас нь харахад төгс гэмээр карьер, гэр бүлийг босгож чаддаг.
  •  Психопатууд хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэхдээ тааруу байдаг бол социопатууд жирийн хүмүүсийн адил дотносож чаддаг.

Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлага (DSM-5)-д дурдсанаар дараах шинж чанаруудаас гурав ба түүнээс дээш тоогоор илэрч байвал тухайн хүнийг нийгмийн эсрэг зан чанартай гэж үздэг ба социопат юм уу психопат байх магадлал өндөр гэнэ. Үүнд: 

  1. Нийгмийн тогтсон хэм хэмжээ, хууль дүрмийг үл тоомсорлох (Жишээ нь, хийсэн үйлдлээсээ болж хэд хэдэн удаа баривчлагдаж байсан бол)
  2. Бусдын хууран мэхлэх (Жишээ нь, байнга худал хэлэх,  хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг хуурах)
  3. Ямар ч төлөвлөөгүй, гарч болох үр дагаврыг бодолцохгүйгээр шийдвэр гаргах, үйлдэл хийх, аливааг урьдчилан төлөвлөх чадваргүй байх
  4. Байнга хариуцлагагүй үйлдэл гаргах (Жишээ нь, гэнэт ажлаасаа гарах, сарын тогтмол төлбөрүүдийнхээ хугацааг хэтрүүлэх гэх мэт)
  5. Амархан дүрсхийж уурлаа, түрэмгий зан гаргах (Жишээ нь, юм бол гар зөрүүлэх гэдэг)
  6. Аливаад гэмшдэггүй (Жишээ нь, бусадтай зүй бус харьцсанаа ойлгодоггүй, үл тоомсорлодог)

Тэгвэл социопат байх ямар байдаг вэ, тэд юу мэдэрдэг бол? Социопат гэж тодорхойлогдсон 22 хүнтэй ярилцахад дараах зүйлсийг онцолсон байна.

  1. Хайр гэдэг тэдний хувьд маш өөр ойлголт. "Хайр гэж юу болохыг мэддэг ч би хувьдаа мэдэрч байгаагүй."
  2. Ихэнхдээ бусдад буруугаар ойлгогддог. "Би бол социопат. Гэхдээ хүмүүс социопатуудыг төдийлөн ойлгодоггүй юм шиг санагдсан. Тандаа л алуурчин, муу хүн мэтээр төсөөлдөг."
  3. Хосын харилцаа үүсгэхэд хэцүү байдаг. "Социопат болохоороо ганц бие байгаа гэж боддог. Ер нь л эмэгтэйчүүд хамт хонохыг хүсдэггүй."
  4. Тусламж авах нь аймшигтай санагддаг. "Би социопат гэдгээ мэддэг ч тусламж авахаас бас айдаг. Тусламж аваад би бусадтай адил сул дорой, мунхаг болчихвол яах юм бэ?"
  5. Социопатууд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. "Яг үнэндээ би социопат байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл хэтэрхий төвөгтэй. Хэрэв сэтгэл хөдлөлтэй, өрөвдөх, гэмших сэтгэлтэй байвал сул дорой мэдрэмж төрнө. Тэгээд ч хөгжилтэй биш шүү дээ."
  6. Анхны сэтгэгдэл үргэлж үнэн байдаггүй. "Надтай анх уулзсан хүнд би хамгийн эелдэг, сайн хүн мэт мэдрэмжийг төрүүлж чадна. Гэхдээ бодит байдал дээр би хэнийг ч үл тоомсорлож чаддаг."
  7. Хүссэндээ ийм байгаа юм биш. "Би өөрийгөө социопат гэж боддог. Учир нь надад хэзээ ч ямар нэгэн юманд гэмших сэтгэл төрж байгаагүй. Эргэн тойрны хүмүүсээ би надад хэр зэрэг хэрэгтэй, ашигтай вэ гэдгийг нь л харж үнэ цэнийг нь тодорхойлдог. Би хүссэндээ ийм замыг сонгоогүй. Зүгээр л байгаа минь энэ."
  8. Социопатууд бусадтай адил сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй. "Би аз жаргал, уйтгар гуниг, уур хилэнг мэдрэх чадвартай ч ихэнх тохиолдолд юу ч мэдэрдэггүй."
  9. Жинхэнэ социопатууд үүнийгээ нууцлахыг хүсдэг. "Би хүмүүст өөрийгөө социопат гэж хэлдэггүй. Хүмүүс намайг ийм гэдгийг мэдсэнээс зүгээр тэнэг амьтан гэж бодож явсан нь дээр."
  10. Хайртай хүмүүсийнхээ төлөө дүр эсгэдэг. "Би хүүгээ бодоод эелдэг, өрөвч байх гэж хичээдэг. Яг үнэндээ бол би ертөнц шатаж байгааг харахыг хүсдэг социопат."
  11. Зурагтаар гардаг шиг хүмүүс биш. "Showtime эсвэл HBO дээр таны мөнгө төлж үздэг шиг аймшигтай хүн би биш."
  12. Хэн ч үүнд итгэдэггүй. "Өөрийгөө социопат гэдгийг хэлэхээр хүмүүс намайг тоглож байна л гэж боддог."
  13. Маш ховор тохиолдолд сэтгэл хөдлөл мэдэрдэг. "Би маш ховор тохиолдолд бусдыг өрөвдөх сэтгэлийг хүчтэй мэдэрдэг. Гэлээ ч тэр мэдрэмж маань их хурдан алга болдог."
  14. Заримдаа тоглож байгаа юм шиг санагддаг. "Хүмүүсээр тоглох надад зугаатай санагддаг. Би олон ч сар ийм байдалтай явж байна. Маш цөөн хүн л миний жинхэнэ дүр төрхийг олж хардаг. Миний хэлсэн үг, хийсэн үйлдлийг хүмүүс яаж хүлээж авч байгааг харах хөгжилтэй байдаг."

Эх сурвалж: Forbes, MSN 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
3 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.