UBLife Logo
Newsfeed

Фото: Донтолтоос ангижирсан хүмүүсийн өмнө ба дараах төрх

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Фото: Донтолтоос ангижирсан хүмүүсийн өмнө ба дараах төрх

Донтолт гэдэг бол хүний хийдэг ямар ч хамаагүй зан үйлээр илэрдэг түр зуурын тайтгарал тайвшрал өгдөг зүйл. Тиймээс хүн шунан дурладаг, гэхдээ сөрөг үр дагаварт нь зовдог, хэчнээн хор уршгийг нь мэдэж байгаа ч гэсэн болих гэхээр чаддаггүй хүний үйлдлийг хэлдэг. Жишээ нь архи, тамхи, никотин, мансууруулах бодис, кокайн, дасгал, экстрим спорт, сошиал медиа, мөрийтэй тоглоом, интернэт бооцоо, идэх, секс, дэлгүүр хэсэх, ажлын мал болтол ажиллах гэх мэт юу ч байж болно. Донтолт нь хүмүүсийн амьдралыг үүрд өөрчилдгөөрөө уршигтай. Гэвч энэ нийтлэлээрээ бараан түүхийг хуваалцах гэсэнгүй ээ. Харин донтолттойгоо нүүр тулж, өөрийгөө ялан дийлсэн гэгээлэг хүмүүсийн талаар хуваалцъя.  

#1 Тэрээр 19 сар мансууруулах бодис хэрэглээгүй бөгөөд энэ бүгдийн дараа амьдралаа шинээр эхлэн, гэрэл гэгээг дахин мэдэрч чадсан байна.

#2 Зурган дээрх залуу архинд донтогч байсан бөгөөд бүтэн нэг жил архи, согтууруулах ундаа уулгүйгээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэснээр дараах үр дүнд хүрч чаджээ.

#3 Тэрээр 10 гаруй жил хар тамхины хамааралтай байсан ч эрүүл бас ухаалаг аав байхаар шийдэн хар тамхинаас гарч чадсан байна.

#4 Хоорондоо 3 жилийн зайтай зураг. Тэр одоо эрүүл бас үзэсгэлэнтэй харагдаж байна. 

#5 Тэрээр 3 жилийн дотор 200 фунтээс 105 фунт хүртэл жингээ хасаж хичээж чаджээ. Одоо тэр илүүдэл жинтэй, согтуу охин биш эрүүл бие галбиртай хүчирхэг эмэгтэй болсон.

#6 1 жилийн хугацаанд тэрээр эрүүл байж чадсанаар төдийгүй өөрийгөө хөгжүүлж ууланд алхах спортоор хичээллэж эхэлжээ. Бахархмаар биш гэж үү?

#7 2 жил эрүүл байсны үр дүн. Түүний амьдрал одоо хамаагүй аз жаргалтай бас утга учиртай харагдаж байна.

#8 20 жил донтолттой амьдрахдаа тэрээр 5 удаа амиа алдахаа шахаж байжээ. Одоо харин түүнд жаргалтай, баталгаатай, гайхалтай амьдрал байна.

#9 Долоон жил хичээсний үр дүнд тэрээр аз жаргалыг өөртөө бий болгож чаджээ.

#10 26 ба 30 настай үеийн зураг. Тэрээр эхний зурагт байх үедээ архинд донтож мөн өдөрт бүр нэг хайрцаг тамхи татдаг байсан бол одоо алийг нь ч хэрэглэдэггүй байна. Гайхалтай өөрчлөлт биш гэж үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.