UBLife Logo
Дэлхий

Бүдүүлэг, буруутай үйлдлийнхээ улмаас нэр төрөө алдсан 13 алдартан

Ub.life
Ub.life
Бүдүүлэг, буруутай үйлдлийнхээ улмаас нэр төрөө алдсан 13 алдартан

Алдар нэр нь дэлхий дахинд тархаж, нэгэн цагт "мандаж" явсан ч өөрийнхөө буруутай, бүдүүлэг үйлдлийн улмаас нэр хүндээ алдаад буй алдартнууд цөөнгүй. Алдартнуудын хийсэн бүдүүлэг булай үйлдэл ил болоход олон нийт дургүйцлээ илэрхийлж, хамтран ажилладаг компаниуд нь гэрээгээ цуцалж, бүр тоглосон уран бүтээл нь ч цацагдахаа больж, шулуун замаар доош уруудсан гэхэд хилстэхгүй. 

#1 Хартли Сойер

Хартли Сойер твиттер хаягтаа бэлгийн цөөнхийг гутаан доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн, эмэгтэйчүүдийг ад үзсэн утгатай пост оруулаад маргааш нь "The Flash" киноноос хасагдаж байв. 

#2 Эдвард Нортон

Холливудын шилдэг жүжигчинд тооцогддог байсан Эдвард Нортон зураг авалтын багийн гишүүдийг дээрэлхэж, биеэ зохисгүй авч явдгаараа буруутгагдан ахин том кинонд тоглоогүй юм. 

#3 Арми Хаммер

Хамтрагчийнхаа зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орохыг завдан, каннибализм утга бүхий зурвас бичсэн нь ил болж хоёр ч кино төслийг дундаас нь орхисон билээ. 

#4 Жэймс Франко

Насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа дуудсан хэргээр жүжигчин Жэймс Франко нэр төрөө алдаж, алдарт "Vanity Fair" сэтгүүлийн ковероос зургийг нь хасаж, олон нийт түүний тоглосон "The Deuce" цувралаас татгалзах хөдөлгөөн өрнүүлж байв. Жэймс Франко үүсгэн байгуулсан "Studio 4" жүжгийн сургуулийнхаа хэд хэдэн сурагчтай бэлгийн харилцаанд орсон нь тогтоогдсон юм. 

#5 Дрейк Белл

2000-аад оны үеэр "А" зэрэглэлийн жүжигчинд тооцогдож байсан Дрейк Белл эхнэртээ гар хүрч, хүүхдүүдээ аюултай байдалд оруулсан хэрэгт орсон юм. Үүнээс хойш түүнд хэдэн жижиг анимейшнд л дуу оруулахаас өөр хамтран ажиллах уран бүтээл олдоогүй билээ.  

#6 Эллисон Мак

Жүжигчин Эллисон Мак мөн л 2000-аад оны үед хэд хэдэн алдартай бүтээлд дүрээ мөнхөлсөн ч  2017 онд түүний үүсгэн байгуулсан хувийн хөгжлийн компани үнэндээ бэлгийн мөлжлөг хийж, ёс бус үйлдлийг сурталчилдаг калт байсан нь тогтоогдсон юм. Тэр гурван жил хорих ял эдэлсэн бөгөөд төлөвлөсөн дүрүүдийг нь өөр жүжигчинд шилжүүлжээ. 

#7 Жина Карано

2021 онд сошиал сувагтаа еврейчүүдийг доромжилсон утгатай зураг нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэн, "хуурамч баг зүүсэн" хэмээн түүнээс татгалзах болжээ. Түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, соёлын ялгаатай байдлыг мэддэггүй бүдүүлэг гэж буруутгасаар буй. 

#8 Жусси Смоллетт

2019 онд жүжигчин  Жусси Смоллетт хуурамчаар цагдаа дуудан, цагдаагийн байгууллагын үнэт цагийг дэмий үрсэн нь тогтоогдож 150 өдрийн хорих ял эдэлжээ. 

#9 Леа Мишель

"Funny Girl" жүжгийн гол дүр Леа Мишелийг маш ёс зүйгүй, бүдүүлэг, хамтран ажиллахад төвөгтэй гэх дуулиан гарч, хэд хэдэн баримтаар батлагдан нэр хүндээ алджээ. Түүний амжилт ид цэцэглэж, гол дүрийн саналд булагдаад байсан ч одоо хамтрах сурталчилгааны агентлаг ч үгүй болжээ. 

#10 Вилл Смит

2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр эхнэрийнх нь тухай хошигнол хэлсэн комедиан Крис Рокыг тайзан дээр алгадсан Вилл Смитийн нэр хүнд ихээхэн унасан билээ. Оскарын араас төлөвлөсөн ажлууд нь хойшилж, компаниуд түүнтэй гэрээгээ цуцалсан юм. Оскарын дараах анхны кино болох "Emancipation"-д өмнөхөөсөө хэд дахин бага үнэлгээтэй гэрээ байгуулжээ. 

#11 Кэтрин Хайгл

Нэг хэсэг хаа сайгүй үзэгдэж байсан Кэтрин Хайгл кино урлагийн салбараас гэнэтхэн арчигдсан гэхэд болно. Тэр олон хүнийг араар нь муулснаас зохисгүй үйлдэл гаргасанд нь дургүйцсэн хүмүүс маш их.

#12 Эллен ДеЖенерес

Бүх цаг үеийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен зочидтойгоо бүдүүлэг харилцаж буйд дургүйцсэн фенүүдийнхээ улмаас шоугаа бүр мөсөн цуцлаад буй. Түүнийг олон хүн "Амьдралдаа уулзаж байсан хамгийн бүдүүлэг, хувиа хичээсэн хүн" гэжээ. 

#13 Крис Пратт

Гей хүмүүсийг доромжилсон пост оруулан, ЛГБТ коммунитиг эсэргүүцэгчдийн сүмд явдаг нь батлагдсанаас хойш Марвелийн супер баатар Крис Пратт нэр хүндээ ихэд алджээ. 

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.