UBLife Logo
Дэлхий

Forbes чансаа: Дэлхийн хамгийн баян 10 хүн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Forbes чансаа: Дэлхийн хамгийн баян 10 хүн

Forbes сэтгүүлийн газраас 38 дахь удаагийн ам.доллар тэрбумтнуудын жагсаалтыг гаргалаа. Чансааг хоёр жил дараалан “Louis Vuitton Moët Hennessy” компанийн ерөнхийлөгч,  CEO Бернар Арно тэргүүллээ. Хоёр, гуравдугаар байрны эзэн өнгөрсөн жилээс өөрчлөгдсөнгүй.

№1 Бернар Арно гэрбүлийн хамт

Хөрөнгө: $233 тэрбум

Орлогын эх үүсвэр: LVMH

Нас: 75

Улс: Франц

Арно 2023 онд анх удаагаа дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүсэн. Түүний LVMH группт Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Co, Agache тэргүүтэй олон компани харьяалагддаг. Мөн Aglaé Ventures компани нь Netflix, ByteDance зэрэг компанид хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрөн нэг жилийн дотор түүний хөрөнгө 22 тэрбумаар нэмэгдсэн байна.

№2 Илон Маск

Хөрөнгө: $195 тэрбум

Орлогын эх үүсвэр: Tesla, SpaceX

Нас: 52

Улс: АНУ

2022 онд дэлхийн хамгийн баян хүн байсан Маск 2023 онд 15 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Тэрээр Tesla-гийн хувьцааны 21 хувь, Твиттерийн 74 хувийг эзэмшдэг. 

№3 Жефф Безос

Хөрөнгө: $194 тэрбум

Орлогын эх үүсвэр: Amazon.com

Нас: 60

Улс: АНУ

Безос 1994 онд машины гарааш дотроо Amazon цахим дэлгүүрээ байгуулж байжээ. Тэрээр 2022 он хүртэл 4 жил дараалан дэлхийн баячуудын чансааг тэргүүлж байсан. 2023 онд 80 тэрбум ам.доллар олжээ. Безос 2022 онд CNN-д ярилцлага өгөхдөө нас барахаасаа өмнө хөрөнгөө тараана гэж хэлж байсан ч тодорхой зүйл яриагүй юм. 

№4 Марк Цукерберг

Хөрөнгө: $177 тэрбум

Орлогын эх үүсвэр: Meta 

Нас: 39

Улс: АНУ

Өнгөрсөн жил чансааны 16-д бичигдсэн тэрээр 2023 оныг 100 тэрбумын ашигтай үдсэнээр 4-т орж ирлээ. Bloomberg-т бичсэнээр Meta-гийн хувьцааны үнэ өссөн болон шинэ бүтээгдхүүн гаргаж, зардлаа хэмнэсний ачаар шилдэг аравт багтжээ. Цукерберг компанийхаа хувьцааны 13 хувийг эзэмшдэг.

№5 Ларри Эллисон

Хөрөнгө: $141 тэрбум

Орлогын эх үүсвэр: Oracle

Нас: 79

Улс: АНУ

Ларри Эллисон программ хангамжийн Oracle компаниа 1977 онд байгуулахад анхны үйлчлүүлэгч нь ТТГ байсан юм. 1986 онд IPO хийж, $31,5 сая босгож байв. 2018-2022 онд тэр Tesla-гийн ТУЗ-д орж байв. Одоо ч Tesla-гийн 15 сая хувьцааг эзэмшдэг. 

№6 Уоррен Баффет

Хөрөнгө: $133 тэрбум

Орлогын эх үүсвэр: Berkshire Hathaway

Нас: 93

Улс: АНУ

Уоррен Баффет хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанитай. Энэ компани даатгалын Geico, зай үйлдвэрлэгч Duracell, сүлжээ ресторан Dairy Queen тэргүүтэй 60 гаруй компанид хувь эзэмшдэг. Тэрээр хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд хандивлана гэж мэдэгдсэн. 

№7 Билл Гейтс

Хөрөнгө: $128 тэрбум

Орлогын эх үүсвэр: Microsoft, хөрөнгө оруулалт

Нас: 68

Улс: АНУ

Тэрээр гэргийн хамт дэлхийн хамгийн том буяны сан байгуулсан. Билл өөрийн сандаа 59 тэрбум ам.доллар хандивлаж байв. 

№8 Стив Балмер

Хөрөнгө: $121 тэрбум

Орлогын эх үүсвэр: Microsoft

Нас: 67

Улс: АНУ

Стив Балмер бол Microsoft-ийн Ерөнхий захирал асан. 1980 онд Билл Гейтсийн урилгаарр ирж байжээ. Стив MS-DOS, Windows-ийн ахны хувилбарыг боловсруулсан хүн. Сагсан бөмбөгийн “Лос-Анджелес Клипперс” багийн эзэн. 2024 онд тэр багтаа 2 тэрбум доллароор шинэ цэнгэлдэ барьж өгч байгаа. 

№9 Мукеш Амбани

Хөрөнгө: $116 тэрбум

Орлогын эх үүсвэр: хөрөнгө оруулалт

Нас: 66

Улс: Энэтхэг

Газрын тосны аварга загас Reliance Industries-ийн тэргүүн. Гэхдээ энэ компани нефтиэс гадна байгалийн хий, харилцаа холбоо, жижглэн худалдаа, санхүүгийн үйлчилгээ мөн үзүүлдэг. Амбани ногоон эрчим хүчийг дэмждэг. Дараагийн 10-15 жилд тус компани сэргээгдэх эричм хүчинд 80 тэрбум долларын хөрөнгө оруулахаар зэхэж байна.

№10 Ларри Пейж

Хөрөнгө: $114 тэрбум

Орлогын эх үүсвэр: Google

Нас: 51

Улс: АНУ

Ларри Пейдж 2019 онд Google (Alphabet)-ийн толгой компанийн Ерөнхий захирлын ажлаа өгсөн ч хувь эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн хэвээр байгаа. 1998 онд Сергей Бринтэй хамтран байгуулж байжээ. Мөн Planetary Resources компанийн үүсгэн байгуулагч. 2023 онд $79,2 тэрбумын ашигтай ажиллажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.