UBLife Logo
Спорт

"Хасын Хүлэгүүд" Азийн Аваргуудын лигт Сингапурын аварга "Адройт"-ыг хожлоо

У.Чинзориг
У.Чинзориг
"Хасын Хүлэгүүд" Азийн Аваргуудын лигт Сингапурын аварга "Адройт"-ыг хожлоо

Азийн Аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн өнөөдрөөс Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ.

Эл тэмцээнд нийтдээ найман баг өрсөлдөж буйн хоёр нь монголын багууд юм. Тэдгээрээс Монголын сагсан бөмбөгийн хамгийн олон жилийн түүхтэй,  нэр хүндтэй баг бол яах аргагүй "Хасын Хүлэгүүд" билээ.

Тэд энэ улиралд дотоодын лигтээ түрүүлээд байгаа юм. "Хасын Хүлэгүүд" дөнгөж сая Сингапурын аварга "Адройт"-ын эсрэг хэсгийн шатны эхний тоглолтоо хийж, 98:74 харьцаатайгаар хожлоо. 

Сагсан бөмбөг сонирхогчид Б.Билгүүн, Т.Санчир нарын хослолыг тэсэн ядан хүлээж байсан билээ. Үнэхээр л тэд ч багаа ялахад томоохон хувь нэмрийг оруулсан юм.

Тоглолтын шилдгээр Б.Билгүүн 16 оноо, 5 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ нэрлэгдэв. Харин Т.Санчир эл тоглолтод найман оноо авч, хоёр оновчтой дамжуулалтыг бүртгүүлсэн юм.

"Хүлэгүүд" хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш орой 20:00 цагаас "Pelita Jaya" багийн эсрэг хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.