UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг

О.Анхзаяа
О.Анхзаяа
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг

Хэрэв танд доорх шинж тэмдгүүд байнгын илэрч байгаа бол мэргэжлийн хүнтэй заавал холбогдоорой.


1. Сэтгэл хөдлөлөө удирдах ямар ч боломжгүй болох

Хүн бүрт гунигтай, ууртай, уур уцаартай байх үе байдаг бөгөөд эдгээр нь амьдралд тохиолдох ердийн мэдрэмжүүд юм. Гэсэн хэдий ч маш их мэдрэмжид автаж, сэтгэл хөдлөлөө яаж ч хичээгээд захирах боломжгүй болж, таныг зовоож байгаа бол мэргэжлийн хүнд хандах шаардлагатай болжээ.

2. Унтахгүй байх, эсвэл сэрж чадахгүй унтсаар байх зэргээр нойронд өөрчлөлт орох

Зөв унтаж амрах нь сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн үр дүнтэй. Нойргүйдэлд орох нь ямар нэг асуудал байгаагийн шинж бөгөөд хэрэв та хангалттай нойр авч чадахгүй байгаа бол, яаж ч хичээгээд унтаж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай.

3. Донтох, салж чадахгүй байх мэдрэмж

Үүнд согтууруулах ундаа, эм, мансууруулах бодис болон хооллолт хүртэл хамаарна. Та зогсож чадахгүй ямар нэг зүйлд донтож, хэт ихээр хэрэглэх нь асуудал байгаагийн шинж билээ.

4. Хичээл сургууль эсвэл ажил дээрх бүтээмж эрс буурах

Өсвөр насны хүүхэд сурлагын хувьд гэнэт муудаж эсвэл хичээлээ байнга тасалдаг болсон бол ямар нэг байдлаар эмчтэй уулзах шаардлагатай байж магадгүй чухал шинж тэмдэг юм. Мөн аливааг мартаж, төвлөрч чадахаа байх, огтхон ч бүтээмжтэй байх боломжгүй болох зэрэг нь шинж тэмдэг болдог байна.

5. Олон нийтээс дөлөх

Мэдээж бид бүгдэд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй бөгөөд ганцаараа байх нь таатай санагдах мөчүүд их байдаг. Гэхдээ бүхий л зүйлээс холбоо харилцаагаа тасалж, хүн бүхнээс дөлж, сандарч, хүмүүстэй хамт байхдаа байнга дарамт стресс мэдрэх нь өөрөө асуудал болж эхэлдэг. 

6. Гэнэтийн биеийн тавгүй байдал, өвдөлт

Сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд хоорондоо харилцан уялдаатай бөгөөд тодорхой шалтгаангүйгээр бие махбодийн өвчин мэдрэгдээд байх үедхэрэв биеийн талаасшалтгаан үгүй бол энэ нь сэтгэцийн шалтгаантай байдаг. Ходоод гэдэс өвдөх, толгой өвдөх, тодорхойгүй биеийн өвдөлт гэх мэт.

7. Байнгын сэтгэл зовнил болон айдас, гуниг, өөрийгөө өвтгөх мэдрэмж төрөх

Ийм тохиолдолд та зайлшгүй мэргэжлийн хүний зөвлөгөө тусламж авах шаардлагатай. Ийм үед та хугацаа алдалгүй мэргэжлийн хүн, байгууллагатай холбогдохоо бүү мартаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.