UBLife Logo
Спорт

Тэрүнофүжи Тэмүжин хүүтэйгээ цуг дохёнд гарлаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Тэрүнофүжи Тэмүжин хүүтэйгээ цуг дохёнд гарлаа

Ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр Токио хотын Ясүкүни сүмд аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ. Энэ удаагийн ёслолын гол онцлог нь аварга ууган хүү Тэмүжинээ дагуулан гарч ирсэн юм. Жижигхэн ёслолын мавашитай Тэмүжин хүүг япончууд өхөөрдөн, алга ташин угтаж авлаа.

Тэрүнофүжи “Мавашитай байгааг нь харсан чинь үнэхээр хөөрхөн байна. Амьдралын дурсгалтай мөчүүдийн нэг байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэмүжин хүү 2022 оны 11 дүгээр сард төрсөн. 1 нас 4 сартай ч 17 кг жинтэй, үеийнхнээсээ тасархай том биетэй. 

Хүүгээ сүмоч болгох уу гэсэн сэтгүүлчдийн асуултад Тэрүнофүжи “Өөрөө барилдахыг хүсвэл яагаад болохгүй гэж хэмээн хариулсан байна.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.