UBLife Logo
Спорт

Лионел Мессигийн тоглолт Супербоулаас ч олон үзэгчийг цуглуулав

У.Чинзориг
У.Чинзориг
Лионел Мессигийн тоглолт Супербоулаас ч олон үзэгчийг цуглуулав

Америкийн лигийн хүрээнд явагдсан "Интер Майами" болон "Спортинг" багуудын тоглолтыг үзэж сонирхохоор 72,610 хүн цэнгэлдэх хүрээлэнд цугласан нь 2024 он гарснаас хойш Америк даяарх хамгийн олон үзэгчтэй хоёр дахь арга хэмжээ болов.

Энэ нь Миссури мужид хамгийн олон хүн үзсэн хөлбөмбөгийн тоглолт болсон бөгөөд МЛС-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй гурав дахь тоглолтоор нэрлэгдлээ.

Бямба гарагийн үдэш явагдсан эл тоглолтод Лионел Месси нэг гоол оруулж, мөн нэг гоолын дамжуулалт өгснөөр "Интер Майами" өрсөлдөгчөө 3:2-оор хожсон юм. 

Мөн тэрбээр МЛС-ийн шинэ улирал дахь эхний таван тоглолтодоо таван гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч болж түүхэнд бичигдлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.