UBLife Logo
Newsfeed

Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд

Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд

Жил бүр Тайланд улсад 18 нас хүрсэн хэдэн мянган залуус зарлан дуудах хуудас дээр заасны дагуу бүртгэлийн газар заавал очиж, цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэх эсэхээ шалгуулдаг. Тэд 21 нас хүрсэн хойноо сугалааны системд ордог бөгөөд улаан хуудас сугалсан нь цэргийн алба хааж харин харыг нь сугалсан нь чөлөөлөгдөх маягаар сонгогддог. Энэхүү сугалаа жил бүрийн 4-р сард болдог байна.

Тайланд улс нь "Ladyboy" буюу трансжендер бүсгүйчүүд, гоо сайхны мэс заслыг хамгийн сайн хийдэг эмнэлгүүдээрээ алдартайг та мэднэ. Тиймээс жил бүрийн цэрэг татлага дээр эмчийн үзлэгт орохоор жагссан нүцгэн залуусын дунд ганц нэг бүсгүй харагдах нь гайхмаар зүйл биш юм.

Эдгээр "Ladyboy" нарын гартаа барьсан цаасыг юу юм бол гэж гайхаж байж магадгүй. Тэдний үзүүлж буй цаас нь цэргийн албанаас чөлөөлөгдөх зөвшөөрлийн бичиг юм.

Тайландын хуулиар бол трансжендерүүд тодорхой шаардлагад нийцсэн тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой.

Гэхдээ тэд цэрэг татлага бүр дээр заавал очиж, өөрийнх нь бие физиологийн онцлог бүрэн өөрчлөгдсөн болохыг баталсан эмчийн бичгийг заавал үзүүлэх ёстой байдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.