UBLife Logo
Сэтгэл судлал

ПСИХОПАТ эмэгтэйг хэрхэн таних вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
ПСИХОПАТ эмэгтэйг хэрхэн таних вэ?

Та бүгд психопат гэх үгийг амьдралдаа багагүй сонсож байсан байх. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгэн нэршил бөгөөд ихэнхдээ өрөвдөх сэтгэлгүй, нийгмийн хэв шинжийг үл тоомсорлогч хүмүүсийг энэхүү нэр томьёогоор нэрлэдэг. Псипохат хүмүүсийг “төрөлхийн” ба нийгмийн нөлөөлөл, хүмүүжлээс үүдэлтэй гэж ангилж болно. Кино, нэвтрүүлгүүдээс үзсэн бол нэг бол гоц ухаантан эсвэл гэмт хэрэгтэн болдгийг гадарлах байх. Гэхдээ психопат хүмүүсийг кино, нэвтрүүлэг дээр дийлэнхдээ эрчүүдээр төлөөлүүлсэн байдаг. Тиймдээ ч бидний далд ухамсарт психопат гэхээр л эрэгтэй хүн бодогддог. Мэдээж энэхүү шинж чанар эр эм хүйстэй хүмүүст хоёуланд нь байж болно. Бүр 30-40 хүн тутмын нэг нь психопат байдаг гэдгийг та мэдэх үү?

Тэднийг гаднаас нь хараад танихад тун хэцүү. Психопат  хүмүүс нь бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй. Тийм ч болохоор дотогшоо, зожигдуу байдаг. Харин өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах нь олонтаа. Мөн бусадтай харилцахдаа жинхэнэ санаагаа нуухын тулд “маск” хэрэглэдэг. “Би” төвтэй, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тэд сайхан сэтгэлтэй, ухаалаг, тааламжтай хүн мэт харагдаж чадна. Жүжиглэж бусдын итгэлийг олохдоо гарамгай. Бусадтай харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө хянах чадвартай ч хэт их хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэм хэмжээгээ алдах нь бий. 

Иймд мэргэжилтнүүд Америкийн нэгдсэн улсын цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр ирсэн 213 эмэгтэйчүүд дээр судалгаа хийсэн бөгөөд тэдний бичлэгийг хийн ажиглахад тэдэнд нийтлэг нэг хэв шинж байж. Тухайлбал Нью Мексикогийн их сургуулийн Альбукерке дэх сэтгэл судлалын тэнхимийн судлаачидын ажигласнаар тэд толгойгоо огт хөдөлгөхгүй ярьж байжээ. Энэ нь психопатыг тодорхойлох хангалттай нотолгоо биш мэт байж болох ч ерийн эмэгтэй хүн ярьж байх үедээ толгой, гараа хөдөлгөдөг гэнэ. Харин психопат эмэгтэйчүүд эрчүүдтэй адил толгойгоо хөдөлгөхгүй ярьж чадаж байв. Хөдөлгөөнгүй байр суурь нь тухайн хүний санаа бодлоо нуун дарагдуулах нэгэн тактикийн арга юм.

Мэдээж энэ нь зөвхөн нийтлэг шинж чанар учир ганцхан шинжээр психопатыг тодорхойлно гэдэг боломжгүй. Пеннсилванийн их сургуулийн криминологийн профессор АдрианРайн "Психопат хүмүүс ихэвчлэн адал явдал хайгч, аюултай зүйлтэй нүүр тулгарах хүсэл хандлагатай хүмүүс байдаг. Аз сорьсон аюултай зүйл хийх дуртай. Учир нь тэд айдас гэх зүйлийг мэдэрдэггүй, ямар нэг зүйлээс дарамт шахалт авч, тэвдэнэ гэсэн ойлголт байхгүй.Хэрэв жаахан л аймаар зүйл хийнэ гэж бодвол энгийн хүмүүс мэдээж айж сандарна.Психопатууд харин тэгдэггүй" гэжээ. Иймд тэднийг урьдчилан танин сэтгэл зүйн эмчилгээ хийх нь нийгэмд онц тустай юм.

Эх Сурвалж: dailymail.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.