АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Аарон Брукс хориотой бодис хэрэглэсэн хэрэгт ороод байна. Түүний сорьцоос Аддералл хэмээх бодис илэрсэн нь анхаарал дутагдлын синдром өвчнийг эмчилдэг бодис гэнэ.
Хэвлэл мэдээллээр зарим бөх сонирхогч аддералыг допинг биш гэж үзэж байгаагаа илэрхийлснн бол нэг хэсэг нь Аароныг залилагч этгээд гэж нэрлээд байна.

Аарон Брукс АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалтад 86 кг-ын жинд Тейлорыг 4:1, 3:1 хоёр удаа ялж, олимпын эрхээ авсан. Одоогоор түүний Парис олимпод оролцох эсэх нь тодорхойгүй бөгөөд АНУ-ын бөхийн холбоо шийдвэр гаргах юм.