UBLife Logo
Спорт

Баянхонгорт шөвгөрсөн бөхчүүдийг шуудай ноолуураар шагнав

У.Чинзориг
У.Чинзориг
Баянхонгорт шөвгөрсөн бөхчүүдийг шуудай ноолуураар шагнав

Тавдугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд "Нэгэн үеийн заануудын нэрэмжит" аймгийн болон сумын цолтой мөн залуу бөхчүүдийн барилдаан явагдаж өндөрлөлөө.

Энэ үеэр явагдсан аймаг, цэргийн цолтой 32 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул аймгийн арслан Д.Бямбасүрэн түрүүлж, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн начин Б.Өнөрбаатар нар шалгарчээ.

Эдгээр бөхчүүдийг шуудай дүүрэн Залаа жинстийн цагаан ямааны ноолуураар шагнаж, урамшуулсан байна.

Харин сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, сумын заан Б.Сэрдорж үзүүрлэж мөн л шуудай ноолуур гарджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.