UBLife Logo
Спорт

Садулаев: Сүсаки, Ичё хоёрт дагестан нөхөр олж өгөхөд бэлэн байна

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Садулаев: Сүсаки, Ичё хоёрт дагестан нөхөр олж өгөхөд бэлэн байна

Токио олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Азийн хошой аварга Юи Сүсаки энэ өдрүүдэд Дагестаны нийслэл Махачкалад зочилж байна. “Парис 2024” олимпын наадмын бэлтгэлийн эхний хэсгээ Дагестанд хийхээр тэр шийджээ. Сүсаки бөхийн орон Дагестан, Осетинд зочилж, соёл заншил, уламжлалтай нь танилцах юм. Мөн яагаад дагестан бөхчүүд хүчтэй байдгийг судлана. Мэдээж өөрөө “өртэй” хоцрохгүй, дагестан эмэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байна. 

Орос танк хэмээх алдарт Абдулрашид Садулаеваас сэтгүүлчид энэ талаарх сэтгэгдлийг нь сонссон байна.

-Нарлаг Дагестанд нэгэн од тамирчин айлчилж байна. Японы олимпын аварга Юи Сүсаки.

-Махачкалад санамсаргүй тааралдаад их баярласан. Сүсаки Дагестанд шилжиж амьдарна гэж тоглоом хийгээд л би хариуд нь сайн нөхөр олж өгнө шүү гэж амласан гэж байгаа. Юи их эелдэг зөөлөн бүсгүй. Ер нь япончууд сахилга баттай, зөв хүмүүс байдаг. Сүсаки 21 настайдаа олимпод түрүүлсэн, одоо 24 настай. Олимпын аварга, дэлхийд 4 түрүүлчихээд байна. Энэ маягаараа бол домогт Каори Ичёг ч гүйцэх боломжтой. Би түүнд Парис олимпын дараа Каоритой хамт Дагестанд ирээрэй гэж хэлсэн.

-Сүсаки, Ичё хоёр хамтдаа Дагестанд амьдрах болбол яах вэ?

-Хоёуланд нь сайн нөхөр олж өгөөд хинкал хийж сургана даа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.