UBLife Logo
Newsfeed

Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд

Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд

Хүмүүс заяаны хань гэхээр л өндөг шиг өөгүй төгс нэгнийг төсөөлдөг. Гэтэл төгс зүйл гэж энэ ертөнцөд үгүй билээ. Иймд хэн нэгнийг амьдралын хамтрагчаараа сонгохдоо өөгүй гэхээсээ илүү нийтлэг сайн сайхан чанаруудыг нь харж сонговол зохилтой. Жишээ нь харилцааг хүндэтгэдэг, бусдыг энэрч хайрладаг, халамжтай гэх мэт шинж чанарууд бүрэлдсэн байвал сайн хань болж чадна хэмээн дүгнэж болно. Иймд энэ мэтчилэн сайн чанаруудыг шингээсэн таван ордыг онцолж байна. Мэдээж энэхүү нийтлэл нь 100% таарах албагүй ч хүн төрөлхтөн зурхайгаар олон зууны турш хувь хүний зан чанарыг тодорхойлсоор ирснийг дурдах нь зүйтэй болов уу.   

Мэлхий

Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Учир нь тэд гэр бүлээ нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжин тусалж, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй олон төрлийн авьяастай онцгой бүсгүйчүүд юм.


Охин

Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгөгдсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгөө учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Мөн тэд өөртөө итгэлтэй төдийгүй өөрийгөө маш их хүндэлдэг хүмүүс. Тэд газартай ойр хүмүүс учир мөрөөдлийн аз жаргал руу үхэн хатан тэмүүлээд байдаггүй, зүгээр л тохиромжтой, тааламжтай тайван зүйлсээс л аз жаргалыг мэдэрнэ. Хувирамтгай биш учир бодсон зүйлээсээ хазайдаггүй.


Загас

Загаснууд бодит байдлаас илүү мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай. Хайр тэднийг мэдрэмтгий, эмзэг, сул дорой болгодог. Өөрт нь ямар ч хамаагүй зүйл дээр баярлаж гуниглаж чадна. Хайраас болоод гэнэт ичимхий болоход нь та гайхаж магадгүй. Бяцхан амьтадад хайртай, сургаж дасгахдаа ч сурамгай. Зургаадах мэдрэхүй нь байгалиасаа илүү учраас юу болохыг урьдчилан харах чадвартай. Гэлээ ч хайр сэтгэл дээр зөн совингоо дагах нь ховор. Эр хүнийг захирах, нөлөөндөө байлгах өчүүхэн ч бодолгүй бөгөөд. Эрчүүдийг хүндэлдэг , асуудлыг тэд шийдэхдээ илүү гэж үздэг. Загасныхантай нийцэхэд амар. Өөртөө итгэлтэй энэ бүсгүй нь хамт байгаа хүмүүсээ жаргалтай байлгахыг хүснэ. Эрчүүдийг хэрхэн урамшуулж, тайтгаруулахаа сайн мэднэ. Ямар нэг асуудал болоход хайртай хүнээсээ бурууг хайхаас илүү бусад зүйлсээс болсон мэт итгүүлнэ. Хайртай залуугаа амбицтай бай гэж шахдаггүй. Эсрэгээрээ одоо байгаа байдалд нь сэтгэл хангалуун гэдгээ ойлгуулна.


Хилэнц

Үнэнхүү хүчирхэг бүсгүйчүүд хилэнцийн ордод төрсөн байдаг. Тэд маш үнэнч төдийгүй ямар ч нөхцөлд нөхрөө дэмжиж чаддаг. Тэдний баярлаж байгаа, уурлаж байгааг гаднаас нь хараад мэдэж болно. Сэтгэл хөдлөлөө үргэлж нүүрэн дээрээ ил гаргадаг бүсгүйчүүд. Танд учирлаж тайлбарлахаасаа илүү сэтгэл хөдлөлөө өөрийн жүжиглэлтээрээ илэрхийлдэг. Өөртөө итгэлтэй, зоригтой, гүндээ өөрөөрөө бахархдаг. Хилэнцийн эмэгтэйчүүд цаанаа л нэг сонирхолтой, далдын нууцлаг зан чанартай. Энэ нь ямар ч эрэгтэйг өөртөө татах чадвартай далд увдис, мансууруулах бодис шиг нэг тийм зүйл байдаг байна. Гэнэн жаахан хүүхэд шиг ааш, инээмсэглэсэн төрхийн цаана бусдыг ховсдох, мунхруулах, нөлөөндөө байлгах дур хүсэл оршдог. Гэвч энэ нь тэдний нууц.


Үхэр

Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үйргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай. Мөн тэд олны дунд өөрийгөө зөв авч явж чаддаг хээнцэр бүсгүйчүүд байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.