UBLife Logo
Боловсрол

Кэмбрижийн их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Кэмбрижийн их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж баталлаа.

Энэхүү тэтгэлгийг олгох асуудлаар Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11-р сард Кэмбрижийн Их сургуульд зочлон тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн удирдлагуудтай уулзсан. Тус төвийн удирдлагуудтай монгол судлалыг эрчимжүүлэх, судлаачдад жил бүр тэтгэлэг олгох асуудлаар хэлэлцэж байсан.

Кэмбрижийн их сургууль нь монгол судлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн их сургуулийн нэг юм. Тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгож эхэлснээр судалгааны төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Чингис хаан судлалыг идэвхжүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын тоог нэмэгдүүлэх, Их хааны суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Эх Сурвалж: Соёлын яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.