UBLife Logo
Спорт

Томас Тухел "Манчестер Юнайтед"-ыг дасгалжуулахаас татгалзлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Томас Тухел "Манчестер Юнайтед"-ыг дасгалжуулахаас татгалзлаа

"Байерн Мюнхен" болон "Челси" клубийн дасгалжуулагч асан Томас Тухел "Манчестер Юнайтед" клубт ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.

Түүнийг Эрик тен Хагийн халааг авч, Улаан чөтгөрүүдийг удирдаж магадгүй гэсэн таамаг сүүлийн өдрүүдэд идэвхтэй яригдах болсон юм. Өдгөө Тен Хагийн ирээдүйн талаар хэн ч тодорхой хариулт хэлээгүй байна. Харин Тухелийн хувьд, "Юнайтед"-ын хувьцааг хамтран эзэмшигч Сэр Жим Рэтклиффтэй уулзаад амжсан аж. 

Өдгөө 50 настай Герман мэргэжилтний хувьд, өнгөрсөн улирлын төгсгөлд "Байерн"-ыг орхисон агаад түр хугацаанд ажлаас завсарлага авахыг илүүд үзэж байгаа гэв.

Харин "Юнайтед"-ын хувьд, дасгалжуулагчаа солиход хүрвэл "Челси" болон "Тоттенхэм"-ийг удирдаж асан Маурисио Почеттино, "Брентфорд"-ын Томас Фрэнк, Грэм Поттер зэрэг хэд хэдэн боломжит хувилбар яригдаж байна.

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгейт ч энэ оны эхээр болсон Сэр Дэйв Брайлсфордын 60 насны ойн арга хэмжээнд оролцож байв. Гэлээ ч "Юнайтед"-ын улирлын өмнөх анхны нөхөрсөг тоглолт "Евро 2024" тэмцээний шигшээ тоглолтоос нэг өдрийн дараа явагдах бол Саутгейтийн хувьд, Английн хөлбөмбөгийн холбоотой энэ оныг дуусталх хугацаанд гэрээтэй байгаа юм.

Улаан чөтгөрүүд өнгөрсөн улирлын Премьер лигийг 8-р байраар өндөрлүүлсэн ч ФА цомын тэмцээний финалд "Манчестер Сити"-г 2:1-ээр буулган авснаар ирэх улирлын Европа лигт оролцох эрхтэй болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.