Английн "Манчестер Сити" клубийн хамтаар Премьер лигт дөрөв дараалан түрүүлсэн анхны бөгөөд цор ганц амжилтад хүрээд буй тус клубийн дасгалжуулагч Пеп Гуардиола өөрийн болоод Бернардо Силвагийн ирээдүйн талаар хэд хэдэн хариултыг хэллээ.
Тэрбээр өөрийнхөө тухайд ярихдаа "Миний хувьд, ирээдүйд "Барселона" руу буцаж очих үүд хаагдсан уу? гэж асууж байна уу. Тийм ээ, хаалга хаалттай" гэсэн юм.
Харин багийнхаа гол тоглогчдын нэг Бернардо Силвагийн ирээдүйн талаар "Хэвлэл мэдээллээр Бернардогийн талаар олон цуу яриа гарсан ч өнөөг хүртэл хэн ч бидэн рүү түүнийг авахаар залгаагүй байна. Бид "Барселона" болоод бусад клубээс ямар ч дуудлага хүлээж аваагүй. Түүний хувьд, гайхалтай тоглогч, би түүнийг "Манчестер Сити"-д, бидэнтэй хамт үлдэнэ гэж найдаж байгаа" гэв.
